3000 гаруй хамгаалалтын хувцас авчирсан


Улсын баяр наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан өчигдөр буюу 2012 оны 7-р сарын 06-нд ММСУХ болон Монголын үндэсний хүүхдийн төлөө газраас унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны талаар хэвлэлийн бага хурал зарласан билээ. Уг хуралд ММСУХ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Я.Болдбаатар: ХТГ-ын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Ундрах, ХТГ-ын хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн Г.Ойнбаяр, “Монгол глобал” ХХК-ийн захирлын зөвлөх Ч.Эрдэнэцэцэг нарын хүмүүс ирж мэдээлэл хийлээ.
-Г.Ундрах: “Аливаа уралдаан тэмцээн болоход хүүхдүүд хамгаалалтын хувцасгүй, эсвэл чанарын шаардлагад нийцэхгүй, стандартын бус малгай өмссөн байдаг. Ямар ч хамгаалалтын хувцасгүй уралдсанаас болж хүүхдүүдэд сөрөг үр дагаврууд нэлээн гардаг билээ. Иймээс энэ жилээс ММСУХолбоо мэргэжлийн үүднээс хандаж тодорхой хамгаалалтын хэрэгслүүдийг олгох болж, үүнийгээ эцэг эхчүүд, уяачид, хүүхдүүдэд санал болгож байгаа юмаа. Мөн улсын баяр наадамд уралдаж, амжилт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн төлөө газрын авъяас алтан медалийг жил бүр гардуулдаг. Энэ жил ч бас 30 хүүхдэд энэ медалийг уламжлал ёсоор өгнө.
-Я.Болдбаатар- ММСУХолбоо унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг оруулж ирээд, одоогийн байдлаар хөдөө орон нутагт борлуулж байна. Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтнүүд тодорхой судалгаа авч өгсний үндсэн дээр бид хамгаалалтын хувцасыг оруулж ирсэн л дээ. Орон нутгууд тухайн аймгийнхаа баяр наадмын комисстой ярилцаж асуудлаа шийдээд, хувцасаа аваад эхэлчихсэн байна . Одоогийн байдлаар 3000 ширхэг хамгаалалтын хувцас орж ирсэн байгаа. Энэ бол хүрэлцээтэй тоо юм. Ер нь бол манайхан хамгаалалтын хувцасны ойлголтгүй байсан. Стандарт хэмжилзүйн газраас хамгаалалтын хувцасны стандартыг тогтоож өгсөн учраас бид стандарт , чанарын тал дээр нэлээн анхаарч ажилласан. Мөн хөдөөгийн малчид маань худалдаад авчих боломжтой, үнийн тал дээр анхаарч, тогтсон нэг үнийг тухайн компанидаа санал болгосон юм. Бас нэг зүйл бол малгайг размертай болгосон. Энэ нь тухайн үйлдвэрлэгч компанидаа хүндрэлтэй ч хүүхдүүдийн хувьд маш чухал. Малгайг нэг хэвэнд цутгаж хийдэг байсан бол сая размер болгон дээр хэв гаргаж үйлдвэрлэсэн. Долоон настай хүүхдийн размер 56. Тэгээд л түүнээс дээш байгаа даа. Тухайн компаниас олон улсын стандартын малгай үйлдвэрлэсэн гэсэн баталгааг бидэнд өгсөн.
-Г.Ойнбаяр- Хамгаалалтын хувцас хэрэглэл гэдэг бол хамгийн чухал зүйл юм. Учир нь мориноос унаж, ойчсон хүүдүүд тархиндаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тиймээс хамгаалалтын малгайг заавал өмсүүлэх шаардлагатай юм. Энэхүү хамгаалалтын хувцасыг хөдөө орон нутагт байгаа салбар комисст хүргэхэд удаашралтай, хүндрэлтэй байгаа. Хөдөө орон нутгийнхан Улаанбаатараас хамгаалалтын хувцас хэрэглэл авах нь хүндрэлтэй байгаа ч зарим аймгийнхан уяачдын холбоо, засаг даргын тамгын газраараа дамжуулаад хамтраад захиалаад авч байна. Өнгөрсөн жил 1000 гаруй хүүхэд уралдсан. Бид хөдөө орон нутгаас 21 аймгийн хүүхдийн төлөө хэлтсээс хичнээн хүүхэд уралдах тухай дундаж тоо баримтыг судалгаа хийж аваад захиалгаа өгсөн байгаа. Нэг аймагт дунджаар 250-300 ширхэг хамгаалалтын хувцас авахад хүрэлцэнэ гэсэн судалгаа гарсан. Нэг хүүхэд 2-3 морь унаж уралддаг учраас 3000 хүрнэ гэж үзсэн. Хүүхэд мориноос унах эсэх нь хүүхдийн өөрийн нь чадвараас шалтгаалах ч хамгаалалтын хувцастай бол гэмтэж, бэртэх нь харьцангуй гайгүй шүү дээ. Саяхан гэхэд л Дүнжингаравын уралдаан болж 700-аад морь уралдахад 23 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд гэмтэж бэртсэн. Ер нь бол нэг уралдаанаас 2-3 хүүхэд унаж бэртэх асуудал гарч байгаа.
-Ч.Эрдэнэчулуун: Манай компанийн зүгээс энэ жил Хүүхдийн төлөө үндэсний газар болон ММСУХ-той хамтарч ажиллах болсон нь үндсэн 2 шалтгаантай. Учир нь унаач хүүхдүүдийн хувьд 1-рт эрх ашиг, эрүүл мэндийн хувьд зөрчигддөг. Бидний зорилго бол унаач хүүхдүүдийг алдаршуулах тухай юм. Түрүүллээ гэхэд эзэн, морь хоёр нь алдаршдаг. Хурдан моринд зориулсан хөшөө босдог. Манай захирал өөрөө 6 сарын 1-нд төрсөн хүн байдаг учраас хүүхдүүдийн төлөө юм хийх хэрэгтэй гэсэн санаачлагынхаа үр дүнд өнөөдрийн улсын баяр наадамд оролцож байгаа юм. Компаний зүгээс сая төгрөгний алтан гэрэгэг энэ жил зургаан насны морины айргийн тавт орсон нийт 30 хүүхдэд 960 сорьцтой, 14гр-ын цэвэр алтан гэрэгэг өгнө. Шагналыг яаж олгох вэ гэхлээр уралдаан дууссаны дараа хүй долоон худагт байрлах цэнгэлийн манлай галын хүндэтгэлийн өргөөнд албан ёсоор гардуулж өгөх болно.
Ш.Бадмаа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна