Эрдэнэтийн бэсрэг уралдаанаас...

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Баяр наадмын өнгө шинжсэн бэсрэг уралдаанууд үргэлжилсээр байна. Өнгөрсөн амралтын өдөр Эрдэнэт хотод болсон дөрвөн насны морьдын уралдаан өргөн дэлгэр зохион байгуулалт сайтай байсныг хэлэх нь зүйтэй байх. Аймгийн төвөөс 10-аад километрийн зайтай Хүрэн шандын хөндийд болсон уг уралдаанд даага, шүдлэн, хязаалан, соёолон насны морьд тоосоо өргөсөн бөгөөд соёолон насанд гэхэд л  127 хурдан буян шандас шалгасан юм.
      Соёолон:
1.  Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум Ч.Буянаагийн Элбэг хээр
2. Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум Ч.Буянаагийн хүрэн
3. Орхон аймаг Баян-Өндөр сум Тулгабатын хээр
4. Орхон аймаг Баян-Өндөр сум Бадамжаргалын цавьдар
5. Орхон аймаг  Баян-Өндөр сум Д.Мөнхтүвшингийн хар 
6. Орхон аймаг Жаргалант сум Ойдовын хүрэн
7. Орхон аймаг Баян-Өндөр сум Мөнхгэрэлийн хүрэн
8. Орхон аймаг Жаргалант сум Г.Доржрагчаагын  сартай хонгор
9. Төмөрбаатарын зээрд
10. Орхон аймаг Баян-Өндөр сум Б.Батбаярын Үүлэн будан
11. Орхон аймаг Баян-Өндөр сум Ж.Золбоогийн халтар
12. Орхон аймаг Баян-Өндөр сум  Ж.Лхагвасүрэнгийн  хонгор
13. Орхон аймаг  Баян-Өндөр сум Г.Галбаатарын буурал
14. Булган аймаг Хишигсүрэнгийн цавьдар
15. Төв аймгийн Заамар сумын Ч.Очирбатын хонгор
16. Төв аймаг Заамар сум З.Энхтүвшингийн саарал цоохор
17. Орхон аймаг Баян-Өндөр сум Баясгалангийн цавьдар
18. Өвөрхангай аймаг Төмөр-Уяагийн хүрэн
19. Орхон аймаг Баян-Өндөр сум Батжаргалийн халзан
20. Орхон аймаг Жаргалант сум Э.Тэмүүжингийн шарга халзан тус тус хурдалсан.  Соёолон насны морьдын уралдааныг “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн, аймгийн Алдарт уяач З.Ганбаатарын ивээн тэтгэж, түрүү морийг  1,5 сая төгрөгөөр байллаа.

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна