“Их хурд-1” уралдаанд Ховдчууд ийнхүү оролцжээ

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд газар газрын шандаст хурдан хүлгэд, эрдэмт мэргэн уяачид оролцдог уламжлалтай. Эртний нийслэл Хархорум хотноо болсон анхны “Их хурд” уралдаанд Ховд аймгийн уяачид нэлээд идэвхтэй оролцсон байдаг. Жишээлбэл азарганы уралдаанд тус аймгийн Буянт сумын уугуул Галсүрэн бор азаргатайгаа,Мянгад сумын уугуул Баттөмөр бор хээр азаргатайгаа,тус  сумын уугуул Б.Баатар халтар азаргатайгаа, Эрдэнэбүрэн сумын уугуул Цогтбазар шар хээр азаргатайгаа, Жаргалант сумын уугуул А.Батмөнх хүрэн азаргатайгаа очсон нь бүртгэгджээ. Харин их насны морьдын уралдаанд Жаргалантын Д.Энхболд халиун, Г.Дагвасүрэн Вандан алаг, Б.Галаа хүрэн зээрд, Мөстийн Балддорж хээр, Буянтын Гаасүрэн бор, Г.Ядамсүрэн сарт хээр морьтойгоо очиж наадсан байдаг билээ. Ийнхүү нутаг орныхоо нэрийг гарган зохион байгуулалттай оролцох ажлыг Д.Энхболд,  Мянганцэвээн нар удирдан зохион байгуулж байжээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна