Аймгийн Алдарт уяач Д.Ганбат: Хүрэн азаргаа миний "савны" адуу гэж бодоод зорьж авсан
“Тод магнай”-н энэ удаагийн зочноор улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт хурдалж, "Их хурд"-д амжилтаа бататгасан “Босоо” дэлт хүрэн азарганы эзэн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат "Буйдаа" компанийн захирал Д.Ганбат оролцож байна.
Улсын баяр наадам, морины олимп гэгддэг "Их хурд-4"-т морь айрагдууллаа. Тэр тусмаа
азарга айрагдуулна гэдэг хэн дуртай аавын хүүд олдоод байдаг завшаан биш?
-Санал нэг байна. Наадмын өмнөх сунгаануудад хүрэн азарга маань сайхан давхисан болохоор битүүхэн горьдож л байлаа. Хүмүүс ч гэсэн "Хүрэн азарга чинь нэг юм дуулгана шүү" гэж байсан ч, өөрөө тийм ч итгэлтэй байгаагүй. Яагаад гэхээр төрийн наадмын босго өндөр, олон газрын хурдан алдартай адуу уралддаг болохоор эргэлзэж л суулаа.Тэгсэн морь маань ороод ирсэн. Би зурхай дээр зогсож байсан л даа. Үнэмшихгүй мөн байгаа даа гэж бодогдоод. Зөн совин татсан ч юм уу азарга маань ямар нэгэн адуутай давхралдаад ороод ирэх юм шиг санагдаад зурхайгаас хөдөлж чадахгүй байсан гом. Азаргаа айрагдчихангуут нь очих гэтэл цагдаа нар хориод явуулдаггүй, хойно хашаанд авчраад тойруулж байхад нь очсон л доо. Манай галын Баянжаргал ахын маань азарга аман хүзүүдчихсэн байсан болохоор Баянаа ахдаа баяр хүргэчихээд, тэгээд азарган дээрээ очсон. Ёстой нөгөө хөл газар хүрэхгүй баярлаж байсан болохоор тэр үеийг үгээр илэрхийлэх арга алга. Нутгийн тэнгэр ивээлээ аав ээжийгээ амьдад нь баярлууллаа гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс дусаасан. Морь ирэх үед Дууяа ахын том хүүтэй хамт зогсож байсан юм. Баярласандаа нөгөөдөхийгөө барьж авч үнсээд... Хэтэрхий баярласан үедээ хүн өөрийгөө ч анзаардаггүй юм билээ. Дараа нь тайвширчихаад байтал их насанд манай галын Энхболдын Дүүгүүр саарал түрүүлчихлээ гэж сонсоод өөрийн эрхгүй нулимс гарч найздаа баяр хүргэсэн.
Миний ч, чиний ч хурдан хүлэг
Магнайлж ирэхэд нь мэлмэрч суудаг гэж Эрхэмээ ахын сайхан шүлэг байдаг ш дээ. Тэрэн шиг л юм болсон. Төрийнхөө наадамд морь айрагдуулчихсан чинь албан ёсоор төрдөө данстай болж байгаа юм шиг санагдсан.
-"Их хурд"-д айрагдахад бас ч гэж арай тайвширчихсан байсан уу?
- Морь хурдан байхад үнэндээ эр хүний нойр хүрдэггүй юм билээ. Хотод ирчихээд ажлаа хагас дутуу амжуулсан болоод л адууруугаа буцна, Адуугаа манаж нойргүй хоночихоод байхад,
маргааш нь нойр хүрэхгүй. Морь хүнийг их хүмүүжүүлж, олон зүйлд сургадгийг мэдсэн. "Их хурд" миний тоглож өссөн нутагт болно гэдгийг сонсоод их догдолсон доо. Уралдаан болохоос 4-5 хоногийн өмнө хийсэн сунгаанд морь маань нэг л санаанд хүрдэггүй. Дууяа ах тэр дор нь арга хэмжээ авч, уяа сойлгыг нь тааруулсны хүчинд айрагдсан. Нутаг усныхан, аав ээжийгээ баярлуулчих юмсан гэж их хичээсэн. Түүндээ ч хүрсээн.
-Адуутай нөхөрлөсөн хэдэн жилийн үр дүнгээ сая амсав уу?
-2004 оноос морь сонирхох болсон. Сонгуулийн жил шүү дээ. Найзтайгаа хамт Дорнод аймаг руу хүн хүргэж өгөхөөр явж байхдаа тал дүүрэн бэлчсэн адуун сүргийг хараад оэтгэл хөдөлж буцах замдаа аймгийн төвөөс 30-аад км зайтай газар нутагладаг таньдаг айлдаа зориуд очсон юм. Дорнодын уяачдын холбооны гишүүн Бат-Орших гэдэг залуугийнх л даа. Тэгсэн манай найз
тэдний хурдтай хүрэн азаргыг нь сонирхоод 13-14 саяар авах юм болоод. Тэр нь аймагтаа түрүүлж айрагдаад, Дорнодын хаврын бүсийн уралдаанд Эрдэнэчулууны аварга шаргатай уралдаж дөрөвт орж байсан хурдан азарга байсан юм билээ л дээ. Морь мэдэхгүй юм чинь найзыгаа хориглоод "Үнэхээр л авъя гэж бодож байгаа бол морь мэддэг хүнээр нь шинжүүлье" гээд хот руу утсаар ярьж МУ-ын Алдарт уяач Дэмбээ гуайг дуудуулдаг юм байна. Хүүхдүүд нь Төв аймгийн Баянцогтоос машинаар авчраад, Дорнодын онгоцонд суулгаад явуулсан байсан. Дэмбээ гуайгаар шинжүүлж найз маань хэд хэдэн үрээ авангуут би яаж зүгээр байхав гээд нэг даага авсан. Хурдтай гээд байсан нөгөө хүрэн азарганы төлөөс авчихъя гэтэл өгөөгүй. Тэгэхээр нь Дэмбээ гуайгаар сонгуулж өөр нэг хээр даага авсан. Тэгээд өөрийн гэсэн адуу, малгүй болохоор Дэмбээ гуайн адуунд тавьчихаад хойшоо Орос руу яваад өглөө. Тэгсэн даага
чинь түрүүлсэн гэж байна. Итгэхгүй эхнэрээрээ асуулгалаа. Тэгсэн Гадаад харилцааны сайд
Энхболдын сонгуулийн сурталчилгааны дааганы уралдаанд түрүүлсэн гэж байна. Баярласандаа онгоцныхоо билетийг үхүүлээд нэг хоногийн өмнө тэсэж чадалгүй хүрээд ирсэн. Баянцогтын наадам дөхчихсөн байсан л даа. Тэгсэн Дэмбээ гуай “За миний хүүгийн даага гайгүй давхидаг юм байна. Түрүүлээд ирвэл уул ус нь баярлаг, манай нутгийн нэрээр цоллуулаарай” гэж хэлээд мордуулсан. Хээр даага маань хол тасархай түрүүлж ирсэн. Ингээд л би гэдэг хүн мориноос холдож чадахааргүй болсон юм даа. Багадаа ч гэсэн зуныхаа амралтаар хамаатныдаа очоод унтаж байгаа нялх унагыг нь барьж аваад азарга, эх хоёрт нь хазуулчих гээд байдаг хүүхэд байсан. Мөн морь их зурнаа. Тэгэхээр бүр багаасаа л моринд хорхойтой хүүхэд байсан байгаа биз.
Моринд хөтөлж оруулсан хээр даага чинь дараа нь яаж давхисан бэ?
-Шүдлэн насандаа улсад 35-аар давхиж, Өндөр Гэгээний наадамд дөрөвт явж байгаад яг үзүүр дээгээ жаахан суугаад 30 дотор давхисан. Харамсалтай нь тэр намраа хулгайд алдчихсан.
-Тэгвэл Босоо дэлт хүрэн азарга хаанахын ямар угшлын адуу вэ? Яагаад Босоо дэлт гэж нэрлэх болсон юм бэ?
-Хүрэн азарга маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Пүрэвжавын Нүрзэд гэдэг хүний унаган адуу. Босоо зээрд гэдэг хурдан адууны удам юм гэнэ лээ. Тэгээд МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөр ах маань харчихаад "Энэ босоо дэлтэй адуу ч чамайг олон догдлуулна даа" гэж хэлж байсан юм. Ажиглах юм бол Босоо хүрэн азарганы маань дэл нь төрөлхийн босоо л доо. Тэгээд л ингэж нэрлэх болсон юм. Хүрэн азаргыг өөрийн болгосон түүх гэвэл
бас их сонин л доо. Хээр даагаа түрүүлчихээд байсан жилийн /2004оны/ "Морин хуур" хөгжмийн наадмын шилдэг дууны шагналыг яруу найрагч Амартайван ах маань "Олонтой явсан аав" дуугаараа хүртсэн. Тэргүүн шагналын хуур гээд яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурвын дунд ганцхан хуур өгдөг юм билээ. Тэгэхээр нь би хуураар шагналыг нь мялаалаа. Тэгсэн Амартайван ахын морь аймгийнхаа 80 жилийн ойд түрүүлсэн байж. Тэр нь энэ жил их насанд түрүүлдэг Дүүгүүр саарал шүү дээ. Миний даага Баянцогтын наадамд түрүүлчихсэн байсан. Хоёулаа баахан морь яриад, Амартайван ахын сэтгэл нь хөдлөөд Дүүгүүр саарлынхаа төрсөн дүү хонгор үрээг бэлэглэнээ гэсэн. Дараа нь бэлэгний үрээгээ авахаар явж байтал цасан шамарга тавиад замдаа Мөнххаан суманд Пүрэвжав гэдэг айлынд буусан. Яагаад ч юм энэ айлаас адуу авнаа гэсэн бодол төрсөн. Тэгээд цааш явж хонгор үрээгээ авахдаа хэдэн байдас, ганц хоёр үрээ худалдаж аваад, буцахдаа Пүрэвжав гуайнхаар дайртал тэдний хязаалан хүрэн үрээ миний байдаснуудыг хураагаад болдоггүй. Миний тогооны адуу байна даа гэсэн юм бодоод байж байтал Нүрзэд гээд хүү нь ирээд хүрэн үрээгээ салгаад аваад явчихлаа. Тэгсэн хүрэн үрээ даага, шүдлэндээ сумандаа түрүүлчихсэн байсан юм билээ. Тэгэхээр нь би аавд нь тоглоод, "энэ миний савны адуу байна шүү" гэж хэлээд явсан. Тэгээд өнгөрсөн өвөл 1-р сарын эхээр Хэнтий аймгийн Алдарт уяач босоо Жамсран гэдэг хүнийг, Дууяа ахтай хамт дагуулж очоод харуулсан. Тэр хоёр хараад чиний харсан азарга дажгүй юм байна, үүнийгээ ав" гэсэн. Ингээд л хүрэн азарга минийх болсон юм даа.Пүрэвжав гуайн адуунууд хурдтай учир тэр үед өөр түрүүлж, айрагдсан азарга авах уу л гэж байсан. Хүрэн маань л нүдэнд тусаад байсан болохоор эхний амнаасаа буцаагүй. Хүрэн азарга маань ирэнгүүтээ Дүнжингаравт уралдаад будлиан гараад айрагдаж чадаагүй, Дараа нь Чойрт болсон Боржигоны хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн, "Нийслэлийн магнай хурд"-д гурваар давхиж, сая улсын наадамд, "Их хурд"-д гурваллаа. Надад ийм сайхан хурдан буянаа хайрласан Пүрэвжав гуай болон хүү Нүрзэдэд нь азаргаа айрагдахад хамгийн түрүүн дуулгаж баярласнаа илэрхийлсэн.
-Хурд нь танигдсан адуу нэлээдгүй үнэтэй байдаг. Хүрэн азаргаа ямархуу үнэ ханштайгаар авсан бэ?
-Тэрийг хэлээд яахав дээ. Бид хоорондоо ярьж байгаад л үнээ тохиролцсон. Хурдан морь эзнээ олно гэж нэг юм байдаг. Хүрэн азарга бид хоёр биенээ олсон. Энэ нь хамгийн чухал.
-Босоо хүрэнээс чинь гадна уралдчихаар итгэл хүлээлгэдэг ямар ямар морьд байдаг вэ? Ер нь өнгөрсөн хугацаанд хурд хэр цуглуулав?
- Энд тэндхийн удам сайтай хурдан буянгуудыг цуглуулсаар нэг мэдсэн гурван азарга адуутай болчихсон байна. Морь уяснаас хойш 3-4 түрүү, арав гаруй айраг авсан. Ноднин "Нүүрэнтэйн хурд"-д соёолон маань гурваар давхиж, Чойрт болсон Боржигоны бүсийн уралдаанд хүрэн азарга маань түрүүлсэн.
-Та хурдан морийг мөнгөөр үнэлж болохгүй гэсэн. Гэхдээ морины төлөө бол гар татдаггүй юу?
-Би нэг ийм үг сонссон. Моринд өртөг өгсөн хүн хоосордоггүй, морь зарсан хүн баяждаггүй гэж. Өнгөрсөн жил Зууны манлай хүлэг Шийтэрийн зээрдийн нэрэмжит азарганы уралдааныг санаачилж, ивээн тэтгэсэн. Сум орон нутгийнхан нь их сайхан хүлээн авч, наймдугаар сард
Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит уралдааныг зохион байгуулахад Батаа гэдэг хүний хар азарга түрүүлж "Шим"-ийн Цандэлэгийн хүрэн азарга аман хүзүүдсэн. Түүний маань буян хишиг ирж энэ жил азарга маань сайхан давхисан юм болов уу гэж бэлгэшээж байгаа. Сая "Их хурд"-ын дараа "Арвагар хээр" холбооныхны хийж байгаа морины их шүтээн цогцолборыг очиж үзлээ. Өмнө нь надад урилга өгч байсан ч ажлын байдлаас болоод очиж чадаагүй байсан юм. Үнэхээр сайхан зүйл хийж байгаа юм билээ. Тэгээд энэ залуусынхаа ажлыг чадах чинээгээрээ дэмжье гэтэл ихэнхийг нь хүмүүс хариуцаад авчихсан байсан. Харин цогцолборын голд байрлах хүрдийг хийх хүн хараахан тодроогүй байгаа гэхээр нь бэлгэшээгээд хийж өгөхөөр болсон. Монголчууд бид хүрд хийхэд их буян хурдаг гэж ярьдаг шүү дээ.
-Морь цоллож байхад танай компанийн нэр их сонин сонсогдож байсан. Ямар учир утга агуулсан нэр вэ?
-Миний өвөөг нутгийнхан нь "Буйдаа" гэж авгайлдаг байсан. Компанидаа нэр авах гэтэл давхардаад болдоггүй. Тэгэхээр нь бодож байгаад өвөөгийнхөө авгайлдаг нэрийг өгсөн. Гадаадад овгоороо компаниа нэрлэдэг ийм жишиг байдаг юм билээ. Морио цоллохыг сонсоход сайхан л байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн 2007он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна