Жонни Депп шинэхэн амрагтаа морь бэлэглэв

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 22 -нд

Холливудын жүжигчин Жонни Депп 14 жил ханилсан эхнэр Ванессагаас салснаа албан ёсоор мэдэгдсэний дараа шинэхэн амрагтаа хурдан хүлэг худалдаж авч өгсөн гэнэ.

Түүнийг “The Rum Diary” кинонд хамтран тоглосон Амбер Херд гэгч жүжигчин бүсгүйтэй учир ургуулсан гэх болсон билээ. Өдгөө 26 настай Амбер Жонни Деппийн тоглож буй “The Lone Ranger” киноны Нью Мехико дахь зураг авалтын талбайд өдөр болгон шахам очих болсон гэнэ.

Амбер Жонни Деппт нэрт найруулагч Хитчкокийн шаргал үст амраг жүжигчин Лорен Бакаллыг санагдуулсан аж. Техасын Остин хотод төрсөн Амбер Жонни Депптэй хамт  “The Rum Diary” кинонд тоглохоос өмнө загвар өмсөгч байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн кинонд туслах дүр бүтээж амжжээ.

Жонни Деппийн эхнэр Ванесса гэрлэлтээ цуцлуулахаар 100 сая фунт стирлинг нэхэмжилсэн байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна