Өмнийн говийн “Алтан хараацайнууд”
А.Тэлмэн
ММСУХ-ны “Удирдах ажилтны II зөвлөгөөн” 5 сарын 11-нд Улаанбаатар зочид буудалд болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрхүү зөвлөгөөнд Ховд аймгаас бусад бүх аймгийн уяачдын холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн билээ. Тэр дундаа цангинасан, цайлган инээд хөөрөөр дүүрэн унаач хүүхдүүд хамтдаа кино үзэж, дайллага цайллаганд орж сэтгүүлч бидэнтэй хэвлүүхэн ярилцаж, зарим нь зөвлөгөөн дээр санал бодлоо ММСУХ-ныхонд хэлж байсан юм. Нутаг нутгаас 70-аад хүүхэд ирсэн бөгөөд тэдэнтэй цөөн хормыг хөөрөлдсөнөө та бүхэнд ээлж ээлжээр нь хүргэж байна.
- О.Чаминчулуун. “Би Өмнөговь аймгийн Урантэс сумын 9Г ангид сурдаг. Морь унаад зургаан жил болж байна. Долоон настайгаасаа морь унасан болохоор надад морь унахад ямар ч асуудал гардаггүй. Одоо Н.Мэндбаяр ахын морийг унадаг. Азарга, даага гээд бүх насны морь унана. Н.Мэндбаяр ахын халтар даагыг унаж өөрийн болон зэргэлдээ сумдын наадмуудад долоон удаа түрүүлсэн дээ. Би 2011 онд сумынхаа шилдэг унаач болсон. Цаашдаа олон олон амжилт гаргана гэж өөртөө итгэдэг”.
-Батмөнхийн Өлзийхутаг. “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 9-р ангид сурдаг. Би 10 жил морь унасан. Буянтогтох ахын бүх морьдыг унадаг юм. Олон уралдаанд амжилт үзүүлж , 2011 онд сумын шилдэг унаач болсондоо баяртай байдаг. Цаашдаа амжилтаа бататгахын тулд хичээх болноо. Хотод ирж олон гоё газраар явж, олон хүүхдүүдтэй танилцаж, найзууд болсондоо баяртай байгаа. Кино үзсэн маань их гоё санагдлаа”.
-Түмэнжаргалын Адъяасүрэн. “Би 13-н настай. Долоон жил морь унаж байна даа. Олон наадамд оролцож байсан. Мөнхтайван ахын хээр үрээгээр Говьшанхад түрүүлсэн наадам хамгийн дурсамжтай байдаг. Өнөөдрийн сэтгэгдэл гоё байна. Ер нь морь унах маш гоё. Хурдан давхихад ёстой сайхан. Уралдаж явахдаа мориноосоо ойчдог ч унаад сурчихсан учраас өвддөггүй ээ” .
-Э. Гантулга. “Номгон сумын 3-р ангид сурдаг. Хамгийн анх 5 настайдаа морь унаж сурсан. Одоо 10 настай. Надаас гадна миний дүү Ганбат морь унадаг. Тэр 7 настай. Би Нарангэрэл ахын морийг унаад сумандаа 3 түрүү авсан. Энд ирсэн гоё байна. Маш олон найзтай боллоо. Баяртай байна”.
-Баатарын Мөнх-Очир. “Энэ жил 12 настай, Цогтцэцэн сумын 5-р ангид сурдаг. Би 7 жил морь унаж байна. Анх манай ах морь унуулах санал тавиад би зөвшөөрөөд унаж эхэлсэн. Тэгэхэд би 5 настай жоохон байсан. Анх морь унахад дөрөө мултрах гээд хэцүү байсан ч би моринд дуртай болохоороо амархан сурчихсан юм. Одоо би Амгалан ахын морийг унаж байгаа. Өмнө нь Мөнхбат ахын морийг унадаг байлаа. Ханбогдын наадамд азарганы түрүүг авч, Говьшанхад аман хүзүүдсэн амжилтууд бий. Говьшанхад хээр даагатай аман хүзүүдэхэд үнэхээр сайхан байсан даа. Би 2011 онд сумын шилдэг унаач болсондоо их баярладаг юм. Намайг энэ хүртэл явуулсан Амгаа ахдаа баярлалаа гэж хэлье дээ”.
-Цогтгэрэлийн Төрмандах. “Би наймтайгаасааа морь унасан. Одоо 12 настай. Баяндалай сумын 5-р ангид сурдаг. Би Бууяа ахын морийг унаад аймагт нэг түрүү, 3 айраг авсан даа. Хонгор соёолонгоор сайн уралдсан. Цаашдаа Бууяа ахынхаа морийг унасаар байна даа. Аав ээждээ хайртай шүү. Бууяа ахдаа баярлалаа гэж хэлмээр байна”.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна