Д.Цогзолдорж: Өөрсдөө хичээвэл хэн ч улсын цол авах боломжтой
А.Тэлмэн
Нэг сарын дараа монголчууд үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Бөхчүүд ид хаваа гайхуулж, харваачид цэц юугаа шалгаж, уяачид хурдан мориныхоо шандасыг сорьдог. Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын наадмын бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Үүний нэгэн адил бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэлсэн байна. Наадмын торгон ногоон дэвжээнд барилдах хүчтэнүүдээс Дорнод аймгийн “Дорнод нутаг” бөхийн дэвжээ наадмын бэлтгэлдээ гарлаа. “Дорнод нутаг”-ийнхан өнгөрсөн жилээс эхлэн “Монгол шилтгээн”-д баяр наадмын бэлтгэлээ базаах болсон бөгөөд энэ удаа ч гэсэн тэндээ гарцгаав. Уг дэвжээний галд улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг, Г.Түмэнжаргал, аймгийн заан П.Мөнхбат, аймгийн начин Х.Алтансүх, Ш.Нямсайхан, Д.Ариунмөрөн нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 30 орчим хүчтэн багтжээ. Галын багш, дасгалжуулагчаар улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нар, харин зөвлөхөөр улсын начин Г.Пүрэв-Очир ажиллах юм. Дорнодын бөхийн галын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн заан П.Мөнхбат түрүүлж, Сэргэлэн сумын харьяат, аймгийн начин Х.Алтансүх үзүүрлэв. Нээлтэд Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, улсын арслан Х.Өлзийсайханы хүү улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Цагаан-Овоо сумын харьяат, улсын начин Г.Пүрэв-Очир, МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, “Дорнод нутаг спортын нэгдсэн холбоо” -ны тэргүүн, МҮОНТийн “Чандмань” студийн сэтгүүлч Д.Батжаргал нарын хүндэт зочид оролцсон юм. Энэ үеэр улсын арслан Ө.Эрдэнэ-Очирт “Дорнод нутаг” дэвжээнээс хүндэтгэл үзүүллээ. “Дорнод нутаг” бөхийн галын нээлт дээр улсын начин Д.Цогзолдоржтой цөөн хором ярилцлаа.
-Энэ жилийн хувьд танай галд нэлээд олон хүчтэн наадмын бэлтгэлд гарч байна. Яагаад ийм эрт гарах болов?
-Үндэсний бөхөөр барилдах залуусын тоо сүүлийн үед их болсон. Тиймээс улсын болон аймаг, сумын наадамд зодоглоод үзчих бодолтой олон залуу бөх байна. Мэдээж зодоглохын хажуугаар болж өгвөл цол горилж байгаа. Тиймээс энэ жил олон бөх бэлтгэлд хамрагдахаар ирсэн. Харин цаг хугацааны хувьд эрт гэж бодохгүй байна. Одоо сарын дараа л наадам болно шүү дээ. Энд бэлтгэлд гарсан бөхчүүд бүгд улсын наадамд зодоглохгүй. Олонхи нь аймаг, сумын наадамд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Гэтэл зарим аймгийн наадам эрт болдог. Үүнтэй холбогдуулж одоо гарч байгаа юм. Үүнээс хойш гарах юм бол оройтох гээд байдаг тал бий. Ялангуяа аймгийн наадамд зодоглох бөхчүүдийн хувьд.
-Цол ахиулах болон улсын цол горилж байгаа бөх бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Тэр тусмаа аймгийн наадамд цолоо ахиулах, шинээр цол авах хүсэл эрмэлзэлтэй олон залуу бөх байна. Тэр бүгдийг чадлаараа дэмжиж, өөрийн мэддэг бүхнээ зааж сургана даа. Ер нь бол одоо бэлтгэлээ сайн хийгээд, өөрсдөө л хичээвэл том, жижиг гэлтгүй ямар ч хүн цол авах боломжтой болсон. Тэгэхээр хүн өөрөө л хичээж, дээрээс нь жаахан хэлээд өгвөл болохгүй юм гэж алга. Өмнө нь манай нутгийнхан буриад хүний хэнэггүй зангаар гаргасан амжилтдаа ташуурч, эрт сулардаг байсан байх. Одоо бол залуучууд өөр болсон. Улсын цолтон төрөхийг үгүйсгэхгүй.
-Тэгвэл өөрийн тань бэлтгэл хэр байна вэ?
-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй. Бөхчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг болчихсон. Тийм болохоор бэлтгэл орхигдоно гэсэн ойлголт байхгүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна