Тах

2012 оны 6-р сарын 13 -нд

Тах нь адууны туурайг элдэв механик гэмтэл, урт зам туулахад элэгдлээс хамгаалах зориулалттай.
Стандарт тах
Орчин үед хамгийн бага буюу 0 гэсэн хэмжээтэйгээс эхлээд хамгийн том буюу 8 хэмжээтэй хүртэл 13 янзын тахыг ашигладаг. Эдгээрийг хадах хадаас нь 4-9 хэмжээтэй байдаг. Стандартын дагуу тахны өргөс нь Н хэлбэртэй ба конус хэлбэртэй гэсэн хоёр янз байдаг. Өргөс нь өвлийн цагт гулгах, халтирахаас сэргийлэх зорилготой. Зөв сонгож авсан тах нь уян хатан эвэрлэг эдээс бүтдэг ул хэсэгт хүрэлгүй байрлаж байх ёстой.
Морин спортын тах нь өөрийн гэсэн стандарттай байдаг. Юуны өмнө спортын адууны тах нь хөнгөн бас бат бэх байх ёстой. Морин спортын адууг уралдаанаас 3-4 өдрийн өмнө тахыг нь шалган, шаардлагатай бол дахин тахлах ёстой байдаг.
Уралдааны морьдын тах
Саадтай уралдаанд оролцож байгаа адуунд гол төлөв урд хоёр туурайг тахладаг. Тахны масс нь 80-120 гр, зузаан нь 5-6 мм, өргөн нь 8 мм байдаг. Хурдан морины уралдааны тахыг өндөр чанарын хөнгөн ган, тусгай хайлшаар хийдэг. Уралдаан нь нойтон, эсвэл хальтиргаатай зам дээр болохоор бол трапец хэлбэрийн огтлолтой илүү нимгэн тахыг ашигладаг.
Олон төрөлтийн тах
Олон төрөлтөд оролцож байгаа адуунд доод талдаа 10 мм өндөртэй хажуу хүрээтэй, 180 грамм масстай тах ашигладаг. Уралдаан өвөл, эсвэл халтиргаатай зам дээр болох нь элбэг учраас 180-200 грамм жинтэй гурван өргөстэй дугуй тахаар тахладаг.
Конкурын тах
Конкурын тахын хоёр салааны зузаан нь туурайн хананы зузаанаас илүүгүй өргөнтэй байдаг. Туурайн хананаас илүү гарахгүй, хоёр салаан өсгийн хэсэг нь улны дотоод өнцгөөс илүү гарахгүй, урд хоёр тах нь дотор тал руугаа ташуу байх ёстой.
Холч морьдын уралдаан
Холын зайнд хурд гаргах шаардлагатай болдог болохоор уралдаан болох газрын хөрсөнд тааруулан тахалдаг. Гол төлөв уралдааны өмнө 300 граммын гөлгөр стандарт тахаар тахалдаг.
Өвлийн тах
Мөсөн дээр халтирахаас сэргийлдэг болохоор хоёр салааны хоёр захаараа доод талдаа 10 өндөртэй босоо хүрээтэй, эсвэл дотор тийш хазайлгасан өргөстэй байдаг. Цас наалдахаас сэргnйлсэн ул ёроол өвлийн таханд байдаг.
Хатирч морьдын тах
Хатирчд морьдод янз бүрийн масстай хөнгөн тах хэрэглэдэг ч гол төлөв урд хоёр тах нь хойд хоёроосоо 25-40% хүнд байдаг. Ингэснээр хатираа нь жороо болох хандлагатай адууны явдлыг тогтоон барихад хамгийн тохиромжтой гэж олон тооны судалгаагаар тогтоожээ. Хатирахдаа тогтвортой, адил харьцаатай, илүү хөнгөн жинтэй тахаар тахладаг.
Насаар залуу хатирчдыг эхний үедээ тахладаггүй, эсвэл зөвхөн урд хоёр туурайг нь тахладаг.
Эмчилгээний тах
Өвчин , эсвэл гэмтлийн улмаас туурай гэмтсэн үед эмчилгээний тах хэрэглэдэг. Өвчний хэлбэрээс хамаараад янз бүрийн хэлбэр, хоногтой тах ашигладаг.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна