Ютланд үүлдэр

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 13 -нд

Гадна байдал нь лагс, ердийн толгойтой, урт өтгөн дэл сүүлтэй, бүдүүн богино хүзүүтэй, булчинлаг хөлтэй. Өргөн цээжтэй, хотгор нуруутай. Хондлоо зуйвандуу, булчинлаг. Хөлийн яс маш өргөн, богино. Жин нь 680-816 кг. Сэрвээгээрээ 152-162 см өндөр байдаг. Зүс нь цайвар дэл сүүлтэй, бараандуу.
Хүнд жинтэй хуяг дуулга агссан дайчдыг даах чадвартай адууны хэрэгцээ их байх үеэс буюу 12-р зуунаас эхлэн Ютландын хойг дээр үржүүлсээр ирсэн. Ютланд адуу нь онцгой тайван авиртай, маш их чадалтайгаараа онцлог. Үүлдэр болон тусгаарлахад нь суффольк үүлдэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 18-р зууны үед хурдны чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд фредериксборг үүлдрээр цусыг нь сэлгэжээ.
Ютланд адуун дээр суурилаад германчууд 19-р зууны сүүлээр шлесвиг хүнд даацын адуу гарган авсан бөгөөд ийм адууг морин трамвай, морин троллейбусанд хөллөдөг байв.  Гэвч техник хурдацтай хөгжиж эхэлснээр ютланд адууны хэрэгцээ байхгүй болсон бөгөөд хааяа нэг шоуны үеэр л тэргэнд хөллөсөн яваа харагддаг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна