Фриз нь голландчуудын үндэсний бахархалт үүлдрийн нэг
А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 11 -нд
Нидерландын вант улс (Koninkrijk der Nederlanden) буюу монголчуудын ярьж дассанчлан Голланд. Энэ улс 41,5 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий нутагт 15 сая хүн оршин суудаг.
Голланд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийд нэгд орох ханган нийлүүлэгч. Голландын Үндэсний нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг. Ургац маш өндөр байдаг болохоор бүтээгдэхүүн хэт олшрон үнэ буурахаас сэргийлэхийн тулд ургацаа хураахгүй орхилоо гэж фермерүүдэдээ жилдээ 1 сая евро төлдөг. Хөдөө аж ахуйн орон болохоор адуу үржүүлэг эртнээс их чухал ач холбогдолтой байсан нь мэдээж. Машин техник голлох болсон орчин үед ч мөн адил адуу үржүүлэгчид олон болсон учраас бүүр тоог хязгаарлах болсон байна.
Гэхдээ голландчууд адууг зөвхөн мөнгө, хөрөнгө гэсэн үүднээс ханддаг гэж бодвол эндүүрэл. Голландад асар том морин заводууд гэж байдаггүй бөгөөд харин нарийн чиглэлтэй жижиг аж ахуйнууд олон. Жишээлэхэд, нэг айл унагатай арваад гүүтэй, жижигхэн жүчээ, сургадаг тойруулгатай бөгөөд зөвхөн үржүүлнэ. Азаргыг нь өөр айл үржүүлдэг гэх мэт.
Бельгитэй хил залгаа нутагт газар хямд болохоор үржүүлгийн фермүүд давамгайлдаг. Харин Амстердам руу ойртоод ирэхээр газар үнэтэй болж, адуу зуучлалын жүчээ, морин спортын клубууд гээд илүү их хөрөнгө мөнгө шаарддаг байна.
Голландчууд гол төлөв дааганд нь худалдаж аваад хоёр жил хэртэй сургаад, дөрвөн настайд нь эмээлд сурган тэмцээн уралдаанд оруулдаг. Маш сайн бэлтгэдэг болохоор томоохон уралдаан тэмцээнд голландад сургасан адуу тогтмол өндөр амжилт үзүүлдэг. Үүний нэг жишээ бол «Best Communication & Management» (ВСМ) нэртэй голланд компани. Арав гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани нь өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнийг зохион байгуулагч ба Олон улсын морин спортын холбооны ерөнхий харилцагчаар ажилладаг аж. «Best Communication & Management» (ВСМ) компани нь үүнээс гадна морин спорт, адуу үржүүлэгтэй холбоотой тусгай ном, гарын авлага гаргадаг үндсэн мэдээллийн агентлаг төдийгүй Олон улсын морин спортын хорооны даалгавраар тэмцээн уралдаанд оролцож байгаа морь, тамирчдын талаарх мэдээллийг цуглуулан анализ хийх ажлыг хийдэг. Товчхоноор дэлхийн морин спорт сонирхогчид бүгд л «Best Communication & Management» (ВСМ) компаниас гаргасан рейтингийг өдөр тутмынхаа ажилд ашигладаг гэж болно.
Түүх
Тэрэгтэй морьдын хамгийн анхны уралдаан Голландад 1650 онд болж байжээ. Тэр үед Голланд тэрэгний морины Hardtraber үүлдэр нь Европтоо хамгийн хурданд тооцогдож байсан гэнэ. Энэ үүлдэр нь цаашдаа алдарт фриз үүлдрийн суурь нь болж өгсөн юм билээ. Харин тэртээ 17-р зуунд цаг үеэ дагаад тэрэгний морьдын хурд биш харин өтгөн саглагар дэл сүүл, хилэн хар зүс, хөлөө өндөр өргөн сүрлэг алхдаг явдал гэсэн зүйлсийг голчлон анхаарах болжээ. Европын ихэс дээдэс сүрлэг голланд тэрэгний морьдыг маш ихээр худалдан авах болсон болохоор хурд сайтай хатирч морьдыг голландчууд өөр улсаас худалдан авдаг болсон байна.
Хурдан морины уралдаантай холбоотой өвөрмөц гэмээр уламжлалууд голландад өдий хүртэл хадгалагдан үлджээ. Жишээлэхэд, хотын гудамжаар явагддаг хурдан морины уралдаан. Энэ уралдаан жил болгоны зуны эхэн сард Амстердам хотод явагддаг. Шулуун гудамжинд элс цацан зөөллөөд уралдуулдаг байна. Амстердамын гудамжууд нь дундад зууны маягаар их нарийхан болохоор морьд хос хосоороо гараанаас гарна. Үзэгчид нь гудамжны хоёр талаар эгнэн зогсоод “балиашиглана”. Гудамжны гэж нэрлэгддэг ч учиртай аж. 300 жилийн түүхтэй тус уралдааны ялагчийн шагналын сан ч лут. Тийм болохоор морин тойруулгын хамгийн алдартай хурдан хүлгүүд энэ уралдаанд ичиж зоволгүй оролцдог.
Морин тойруулга
Одоогоор Голландад Alkmaar, Wolvega, Duindigt, Hilversum, Groningen, Nootoorp гэсэн зургаан морин тойруулга ажиллаж байна. Эдгээрээс Wolvega морин тойруулга нь хамгийн алдартай нь бол Alkmaar хамгийн сонирхолтой нь гэж болно. Учир нь энэ морин тойруулгын замын урт нь ердөө 600 м бөгөөд Европын хамгийн богино замтай морин тойруулга гэсэн цолтой. Хэрвээ энд 4200 м-ийн уралдаан явах болвол морьд долоон тойрог уралддаг.
Европын их тойрогт багтдаг Аварга биетнүүдийн шагналын уралдаан нь голландад явагддаг олон улсын чанартай хамгийн алдартай уралдаан билээ. Хатирч морьдын энэ уралдаанд Европын хамгийн алдартай морьд оролцдог.
Хатирч морьдын тэрэгтэй уралдааныг бодвол цэвэр англи цусны үүлдрийн морьдын уралдаан голландад маш бага хөгжсөн. Сонирхуулахад 2000 оны үед гэхэд цэвэр англи үүлдрийн ердөө 31 гүү, 29 унага л голландад бүртгэгдсэн байдаг. Цэвэр англи үүлдрийн уралдаан явагддаг цорын ганц морин тойруулга нь Duindigt.
Үндэсний үүлдэр
Цэвэр фриз үүлдрийн адууны духан дээр сааралдуу тэмдэг байхыг зөвшөөрдөг
Өнөөдөр олон төрлийн үүлдэрт багтдаг 700 мянга гаруй адуу байдгаас 40 мянга гаруй нь фриз үүлдрийнх. Нийт тоо толгойн дийлэнх нь спортын чиглэлд ашиглагддаг үүлдэр. Эрлийз адууны салбарт голланд нь германчууд, францчуудын адилаар дэлхийд гуравт багтдаг. Гэхдээ голландчуудын үндэсний бахархал болсон үүлдэр бол яах аргагүй фриз үүлдэр юм.
Фриз үүлдэр нь Голландын хойд хэсэгт байдаг Фризланд нэртэй нутгаас гаралтай. Энэ үүлдрийн адууг нутгийн эгэл тариачдаас эхлээд баячууд хүртэл өсгөн үржүүлдэг юм. Одоо хүртэл энэ нутагт дундад зууны үеэс улбаатай уламжлалыг даган жил болгоны нэгдүгээр сард фриз үүлдрийн адууны хамгийн том үзэсгэлэн худалдаа явагддаг.
Цэвэр фриз үүлдэр нь явдал үл хамааран хөлөө маш өндөр өргөдөг, хилэн хар зүстэй, өтгөн дэл сүүлтэй гээд хаа ч явсан андашгүй. Бас лагс том биетэй, уран хүзүүтэй, нүд том, чих томгүй бөгөөд хөдөлгөөнтэй, сэрвээ өндөр биш, дал шулуувтар, нуруу зөөлөн, хондлой урт. Цэвэр фриз үүлдрийн адууны духан дээр л сааралдуу тэмдэгтэй байхыг зөвшөөрдөг бөгөөд өөр газар толботой бол цэвэр цусны биш гэж үзнэ. Фриз үүлдэр нь 2,5 настайдаа сэрвээгээрээ 158 см, гурван настай болохоороо 160 см-аас багагүй, гүү нь 150 см байх ёстой. Одоо явуулж байгаа шилэлт нь үүлдрийн биеийг лагс том болгоход голлон анхаарч байгаа юм байна. Омголон сүрлэг энэ үүлдрийг сонирхогчдын тоо дэлхий дээр улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд голландаас үндсэн экспортлогчид нь Америк, Герман улсууд юм.
Одоо байгаа фриз үүлдрийн бүх адуу нь эцэг талаасаа 1885 онд төрсөн Немо нэртэй азарганы удам. Харин эхийн талыг нь хөөвөл 79 угшил төлөөлж байдаг. Өнөөдөр энэ үүлдрийн удмын номонд тэмдэглэгдсэн үржүүлэгч азарга байхын тулд өнгө зүсээс гадна үрийн шингэний тусгай шинжилгээ болон 50 өдөр үргэлжилдэг тусгай бэлтгэлийг давах хэрэгтэй байдаг.
Фриз үүлдрийн адууг өнөөдөр гол төлөв сонирхогчдын спортод голчлон ашиглаж байгаа. Нүсэр том болохоор 120 см-аас өндөр саад дээгүүр барагтай бол гарч чаддаггүй.
Мэргэжлийн биш хүмүүс голчлон унадаг болохоор сургалт, сонголтонд онцгой анхаардаг нь ойлгомжтой.
Өнгөрсөн зууны дунд үеэр фриз үүлдэр нь устан үгүй болохын даваан дээр цус сэлгэхийн тулд экспортлох замаар хилийн чанад дахь тоо толгойг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Ингэсний хүчинд 1968 онд фриз үүлдрийн холбоо1014 гишүүнтэй болж, 206 унага бүртгэгдэж байсан бол 1992 он гэхэд 4002 гишүүнтэй, 1968 унагатай болжээ. Ийм замаар үүлдрийн устгаж үгүй болохоос аварчээ.
Бусад үүлдэр
Голландын эрлийз адууны вангийн нийгэмлэг нь 28 мянган гишүүнтэй. Голландын эрлийз адууг гельдерланд ба гронинген үүлдрүүдээс гаргасан байдаг. Шинэ үүлдэр бий болгоход ашигласан дийлэнх азаргуудыг хойд Германаас экспортлон оруулж иржээ. Мэдээж зүгээр ч нэг азарга тавихгүй спортын үзүүлэлт, эрүүл мэндийн маш нарийн үзлэг шалгуур хийдэг бөгөөд үе мөчний рентген зургийг заавал авдаг байх жишээтэй.
Эрлийз үүлдрийг сайжруулахад хилийн чанадаас уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан, угшил сайтай ямар ч азаргыг оруулж ирэхийг зөвшөөрдөг.
Голланд эрлийз адууны зүс нь Европын эрлийз адууныхтай адил бөгөөд сэрвээгээрээ 165 см ба түүнээс өндөртэй. Азарганы төрсөн оных нь эхний үсгээр эхэлсэн нэрийг заавал өгнө.
Унаган үүлдэр
Грониген ба гельдерен үүлдрүүд нь голландын унаган үүлдрүүд юм. Эхнийхийг нь Грониген мужид, олденбург остфриз үүлдрийг суурилан гаргаж ирсэн. Гельдерленд үүлдрийг Гельдерленд мужид гарган авсан байдаг. Цэвэр англи цусны азарга ба грониген ба гельдерен гүүний төл нь морин спортын төрлүүдэд тогтмол өндөр амжилт гаргадаг. Улмаар энэ хоёр үүлдрийг үржүүлэгчид нь спорт чиглэлд хэт анхаарснаас 1977 он гэхэд нутгийн буюу цэвэр голланд угшилтай хоёрхон азарга үлдэж байсан удаатай. Иймээс 80-аад оноос эхлэн цэвэр голланд угшилтай үүлдрийг хадгалах ажил идэвхтэй явагдаж байгаа юм.
Тэмцээн уралдаан
Газар нутаг жижигтэй ч Голландад явагддаг олон улсын чанартай тэмцээнийхээ тоогоор Франц, Италийнхаас хоёр гурав дахин давж гардаг. Тухайлбал, конкурын супер лиг, сургалтын дэлхийн цом гэх мэт алдартай олон тэмцээн уралдаан энд зохиогдог ажээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна