Аймгийн Алдарт уяач Д.Мөнхтөр: Нутгийн адуугаар Их хурдын түрүү авсан
-Морины их олимп “Их хурд-4” сайхан дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний хээр чинь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баттогтохын унаган адуу байгаа юм. 2006 онд нутгаасаа худалдаж авч байлаа. Морины буян заяа түшиж надад сайхан хурдан буян заяасан гэж боддог юм. Хээр морь надад ирээд 2006 онд аймгийн наадамд түрүүлж, Хархорины 50 жилийн ойд аман хүзүүлж, жилийн дараа дахин аймагт түрүүлсэн. Эндээс давхар уяагаар “Их хурд”-д очиж халхын шигшмэл хурдуудтай уралдаж түрүүлсэнд сэтгэл өөдрөг явдаг юм даа.
-Тухайн үед ярьж байсан л даа. Олон эрлийз шинэ монгол адуунуудтай ана мана уралдаж монгол морь түрүүллээ гэж?
-Ах нь нутгийнхаа адуугаа халхын хурдуудтай уралдуулъя гэж бодож оролцсон. Гэхдээ арай ч түрүүлнэ гэж бодоогүй л дээ. Ямар ч байсан эхний аравт бол тодорхой гэж бодож байтал түрүүлчихсэн. Хээр морио хүү маань унаж түрүүлгэсэн юм шүү дээ. Энд түүх сөхөхөд тэр үед манай дүүгийн бие жаахан тааруу байсан болохоор Их хурдад явах уу яах уу гэж эргэлзэж л байлаа. Ингээд аав ээждээ хэлтэл аав дэмжиж байнаа. Тэгтэл Дашцэрэн ч тус тусдаа явж байхаар хамтдаа замд гарцгаая гээд явсан юм. Ингээд миний хээр түрүүлж, Дашцэрэнгийн хээр морь аман хүзүүдсэн түүхтэй. Нутгийнхаа нэр сүрийг халхын дэнжид гаргасандаа бид их л маадгар буцаж ирж байж билээ.
-Наадмын урд орой танд юу бодогдож байсан бэ?
-Наадмын өмнөх нэг хоноглохдоо хөнгөн хөлс авчихаад маргааш орой нь ахиад нэг авсан. Тэгээд хүүдээ “хээр морь ч сайхан болчихлоо. Миний хүү сайхан унтаж амар даа” гэж. Шөнө нь морио хараад нойр сэрвэлзэж хэвтэхдээ “миний хээр морь сайн амарсан болохоор сайхан давхина даа” гэж бодсон. Ингээд “болзоот” өглөө эртлэн босоод хүүдээ “Дашцэрэнгийн хээр морьтой нэг их зулгаацалдаад хэрэггүй шүү. Амыг нь сайхан дарж яваад үзүүр дээр өөрөө мэдээрэй “ гэж захисан.
-Та уралдааныг дагасан уу, зурагтаар үзэж байв уу?
-Дашцэрэн дагаад би үлдсэн юм. Хоёулаа утсаар яриад л. Тэгсэн мань хүн “хоёр хээр морь ная гараад явчихлаа” гэдэг юм байна. Зурагтаар хартал манай хүүгийн хувцас мөн байна. Тэрүүхэн хооронд сандраад л дахиад утас цохитол 26 руу ороод ирлээ” гэж байна. Би одоо баараггүй л гэж бодсон. Барианы зурхай руу хар эрчээрээ гүйгээд очтол хүүгийн маань дуу ихэд тод сонстох нь тэр. Яах аргагүй эхний аравт орж явснаа төдөлгүй түрүүлчихсэн. Аймгийн наадамд морь түрүүлгэж л байсан. Гэхдээ тэрэн шиг баярлаж үзээгүй юм билээ. Сонин юм шүү. Амнаас ганц ч үг гарахаа байчихсан. Сүүлд нь телевизээр өөрийгөө хараад үнэхээр их инээд хүрсэн.
-Төрийн наадамд морь түрүүлгэхэд бүтэн жил айлын хойморт суудаг гэлцдэг юм билээ. Та ч бас жилжингээ хойморт тухласан уу?
-Үнэн шүү. Бүтэн жил түмэн олныхоо хайр хүндлэл дунд “эрхэлсэн” дээ. Орсон айл болгон дээшээ л гэнэ. Нэг удаа хот явах гээд жолооны үнэмлэхээ хаячихаад өөр хүний үнэмлэхтэй гарчихлаа. Тэгтэл цагдаа зогсоогоод аргагүйн эрхэнд үнэмлэхээ үзүүлэх болсон. Тэгсэн “энэ хүн та биш байна. Та чинь өнөө хээр морины эзэн Мөнхтөр байна шүү дээ” гээд дороо л баригдчихаж билээ. Их хурдаас хойш олон жил өнгөрсөн ч морины хорхойтнууд бол мэддэг юм билээ. Миний хээр чинь буянтай амьтан. Харамсалтай нь мориныхоо хөлийг авчихсандаа өөртөө гомдоод бардаггүй юм.
-Хаашаа наадамд явж байгаад хөлийг нь авчихсан юм бэ?
-Өлзийтийн наадамд уралдах гэж очоод ийм зүйл болсон. Морьд эргэхдээ будилсныг мэдээд үлдэх гэж татаад газрын уруу давхиж байгаад мөрөнд нь юм оруулчихсан. Ганц нэг хатгуулсан ч олигтой болж өгөхгүй л байна. Одоогоор хээр морийг маань гүйцэх сайн морь олдохгүй юм даа. Гэхдээ хоосонгүй шүү. Энэ жил халхын сайхан уяач Бандгаа Ганхуяг ахаасаа нэг сайхан үрээ авсан. Ямар ч байсан нэг морь түрүүлгэнэ ээ.
-Хээр морины ах дүүсээс бий юу?
-Ганц охин байдас үлдсэн ч зуднаар эндчихсэн. Энд түүх сөхмөөр санагдчихлаа. Нэг удаа найз маань урд суманд мотоциклийн байтай том наадам болох гэж байна чи оролцооч гэсэн юм. Тэгсэн миний төрсөн ах “чи Ваанчигийн хээр морийг авч уя. Хавчиг соёолон энэ жил их настай уралдаж гурвалсан юм” гэж хэлсэн. Тэгтэл ярьж байгааг мэдсэн юм шиг Ваанчиг ч давхиад ирлээ. Би учир байдлаа хэлбэл маргааш нь аваад ирсэн. Тэгэхэд 100 гаруй морьд уралдахад ганцаараа л гараад ирсэн. Гэтэл замаас нь адуу хөөж явсан улсууд морь тосуулж тавиад, будилаад гурвалж байлаа. Ингэж хээр морьтойгоо анхныхаа айргийн авсан даа.
–Та хээр морио хэдээр авч байсан юм бэ?
-Тэр үедээ их үнэтэй авсан. Манай нутагт тэр үед хээр шиг 1 сая 500 мянга хүрсэн морь байгаагүй. Өвгөн дээр морио авахаар яваад очлоо. Тэгсэн “аваарай, би чамд л өгнөө л” гэж байна. Тэгсэн эмгэн нь миний хүү хээр морио одоо аваад яв. Наад өвгөн чинь согтохоороо морио алдчихна гэв. Тэгээд намайг гэрээс гараад гуруйлахад тэжээл иддэг морь чинь давхиад ирж билээ. Ингэж л бид “танилцсан” юм даа. Өвөөд байхдаа дааганаасаа соёолон хүртлээ шөвгөрсөн байсан.
-Ер нь хээр морь ямар уяатай адуу вэ?
-Их зөөлөн талдаа. Нэг их уяа орохгүй. Хааяа нэг хөлс аваад, ганц хоёр үсэргээд л уралдуулчихдаг юм. Их бэлэн давхилтай морь.
-Морины ёндоо гэж байдаг бололтой шүү. 99 үрээнээс “best”-ийг сугалж сонгосон гэж байсан?
-Тэр үед хэлсэн дээ. “Би хээр мориороо нутгийнхаа нэрийг халхад гаргасан хүн. Энэ үрээнүүдээс шилж байгаад сонгоод нэг үрээ авчихъя” гэж. Гэтэл үгүй ээ хуваарилалтыг шударга хийх ёстой гэхээр нь тэгвэл би маргааш хамгийн сайн үрээг нь сугалж авна хараарай гэж хэлсэн юм. Яг л хэлсэн ёсоороо хамгийн сайныг нь сугалсан даа.
-Та хээр морио түрүүлсэн жилээ аймгийн Алдарт уяач цол авсан уу?
-Тийм ээ. Би өмнө нь авах гээд очтол өгөөгүй. Гуйж биш гуядаж авна даа гээд л гарсан. Тэгээд “Их хурд”-д морио түрүүлгэж ирээд өгдөггүй аймгийн Алдартаа одоо өгөх байлгүй гэж гэрийнхэндээ хэлж л байлаа. Тэр ёсоороо ч авсан.
-Та ч чанга хүн бололтой. Хэлснээ хэрэгжүүлж чаддаг.
-Гучин хэдэн жил морь уялаа. Морины наана цаана, хөлс баасыг мэдэхтэйгээ бололгүй дээ. Би чинь удам дагасан уяач хүн. Манай хадам аав ч морь уядаг, нутаг орондоо хурдтай хүн байсан. Дашдоржийн хээр морь гэж сумын наадамд олон түрүүлсэн дээ. Манай аавын хээр ч бас гайхалтай амьтан байлаа. Хэдэн ч морь уралдсан хамгийн сүүлд л гарсан мөртлөө өнгөнд ороод л ирнэ гээч. Ийм л сайхан буурлуудын буян заяа намайг түшиж явдаг юм.
-Одоо та ямар ямар морь уяж байна?
-Ахад нь энэ жил олон адуу байнаа. Нэг битүү цоохор морь, их сайн давхиж байгаа халзан азарга байна. Бас нэг хонгор үрээ бий. Энэ жил соёолон, түрүү жил их сайхан давхисан. Мөн Дорнодоос МУ-ын Алдарт уяач Цэнд гэдэг хүнээс цагаан сараас өмнө нэг үрээ авлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан буян үргэлж ивээх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна