Амгалан төрийн ажнай шарга хоёр дахиа хөшөөнд мөнхрөв

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 08 -нд

Монголын түмний морины их шүтээн дээр сүндэрлэх төрийн найман хүлгийн хөшөөг СТА Г.Энхтөр захиралтай “Хулсан чавх” ХХК бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монгол наадмын чимэг, морьтон эрсийн омогшил болсон  шандаст хурдан хүлгэдийн хөшөөнөөс хамгийн түрүүнд Амгалан төрийн ажнай шарга азарганых бэлэн болжээ.
 Ижил сүргээ захлан салхи сөрөн зогсдог тэр л зангаараа  алсыг харан ширтэн янцгаах Амгалан төрийн ажнай шаргын хөшөө  харсан хэн бүхний хийморийг сэргээх бүтээл болжээ.

А.Энхжил

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна