Морио тэвэрдэг болгож сургах

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

Циркийн сургуультай морьд энгийнээс эхлээд хүний санаанд оромгүй хачирхалтай зүйлсийг хийдэг шүү дээ Энэ бүхнийг хараад яаж сургадаг байнаа гэсэн бодол нэг бус удаа танаа төрж л байсан биз дээ. Тэгвэл бид морь тань эзнээ тэвэрдэг болгох аргыг сонирхуулъя. Туршаад үзэж яагаад болохгүй гэж.
Шаардлагатай зүйлс
Ёотон гэх мэт амттанд дуртай моринд туршихад илүү үр дүнтэй. За дээр нь бас тэвчээр хэрэгтэй. Сургалт
Морины зөв талын араас нь очоод баруун гартаа ёотон мэт амттанаа баруун гартаа бариад харуулна. Тэгээд идэхийг хүссэн морь тэвэрч байгаа мэтээр хөдлөж гараа холдуулна. Морийг хүзүүгээ эргүүлэхэд нь саад болохооргүй, мөн амттан авч идэх боломжтой байдлаар зогсооно. Морь хангалттай тэвэрсэн гэдгийг мэдэрсний дараа амттаныг өгнө. Харин морь хүний хазлах зэргээр “бүдүүлгээр нэхвэл” болохгүй гэдгийг дор ойлгуулан шийтгэнэ.
Зөвлөгөө
Хамгийн гол нь өөрийн үйлдлээ дагуулан дуун заавар өгөх ёстой. Ингэснээр яваандаа морь дуун зааврыг дагадаг рефлекстэй болно. Давтахдаа хэт ойр ойрхон бус харин тогтмол байх хэрэгтэй. Хэт ойрхон давтвал морь залхаад тоохоо больчихно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна