Койзуми гуай моринд их элэгтэй хүн юм билээ

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 06 -нд

Японы Ерөнхий сайд Койзумид хурдан морио бэлэглэсэн уяач Д.Мягмаржав
Анд бололцсоны бэлгэ тэмдэг болгон хүлэг сайн морио бэлэглэдэг уламжлал хэдэн зууныг туулан бидний үед ч үнэ цэнээ алдалгүй өвлөгдөн ирсэн. Эртний энэ сайхан ёс заншил ёсоор манай оронд албан ёсны айлчлал хийж буй гадны хүндэт зочдод хурдан угшлын адуу бэлэглэж анд барилддаг ёсон хэдийн тогтоод байна. Хамгийн сүүлд л гэхэд манайоронд айлчилсан Япон элчин сайд  ноён Койзумид Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мягмаржав өөрийн адуунаас хурдан угшлын адуу бэлэглэснийг уншигчид санаж байгаа байх. Хрэ баргийн юманд сэтгэл нь хөдлөөд байдаггүй Ерөнхий сайд бор морио ихэд бэлгэшээж байсан бөгөөд, Япондоо сүүлийн үед хамгийн их нэрд гарч байгаа хурдан морины нэрийг хайрлан түүн шиг хурдан байхыг бэлгэдсэн хэмээн Д.Мягмаржав ярьж байсан.
-Японы элчин сайдад та морь бэлэглэсэн гэсэн. Ямар удам угшилтай, хаанахын адуу вэ?
-Сүхбаатарын Дарьганга адуу. Би өөрөө Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын харъяат, “Монгол трэверс сервис” компанийн адуучин, уяач үн. Манай адуучин, уяач хүн. Манай найзыг Дарьгангад явж байхад нь энэ бор морийг бэлгэнд өгсөн. Над дээр ирээд Хэнтий аймгийн Баян-Өндөр суманд аман хүзүүдэж, Баян-Өндөр суманд аман хүзүүдэж, Дэлгэр суманд гуравт суманд гуравт давхисан адуу байгаа юм. Хоёр жилийн өмнө хязаалан байхдаа над дээр ирээд одоо  зургаан настай соёолонгийн дөнө. Даага байхдаа уяж байгаагүй битүү байсан. Би л уяж хоёр айрагдуулсан юм.
-Бэлэгний морио хүнд бэлэглэчихэж болж байгаа юмуу?
-Бас ч бэлэг биш юмаа. Нэг хүн хүүхдийнх нь бие муудаад сандарчихсан явж байгаад “мөнгө төгрөгний хэрэг болоод байна” гэхэд нь найз маань тусласан юм билээ. Дараа нь тэр хүн нь баярлалаа гээд энэ бор морийг өгсөн гэсэн. Уг нь бэлэглэе гэж бодоогүй л дээ. Японы ерөнхий сайдад морь бэлэглэх болоод морьдоо үзүүлтэл албаныхан бор морийг сонгосон.
-Морь бэлэглэх саналыг та өөрөө гаргасан уу, аль эсвэл ГХЯ-наас санал болгосон юм уу?
-Манай найз аялал жуулчлалын компанитай хүн. Бид нар дөрвөн мориноос сонгуулсан л даа. Нөгөө гурав нь ч гэсэн айрагдаж байсан. Хэнтий нутгийн миний унаган адуунууд байсан. Хоёр айрагдсан хээр азарга, хар буурал үрээ, бор халзан бүдүүн морь байснаас энэ бор морийг сонгоцгоосн. Манай төрийн ёслолын алба, Японы төрийн ёслолын алба хоёулаа байлцаж байгаад дөрвөн морины намтар, ямар ямар амжилт гаргасан гэдгийг нь асууж байсан. Тэгээд бэлгэдээд цагаан морийг авсан. Манй компанид уяаны гал гэж байдаг л даа. Хараад байхад Бушийг ирэхэд ч уржнан Японы ханхүүг ирэхэд ч бас л морь бэлэглэсэн. Яг үнэнийг хэлэхэд хүлэг морио хамгийн хүндтэй хүндээ бэлэглэдэг Монголчуудын заншил байдаг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэлд мал ахуй тэр тусмаа морь уях, эдлэх соёл багагүй хувийг эзэлдэг гэж болно. Тиймээс энэ сайхан ёсзаншлаа гадныханд таниулж, мэдрүүлье гэж бодсон юм. Морь бэлэглэлээ гэхчихээд чимээгүй болчихдог явдлыг өөрчилье гэсэн үүднээс төрийн ёслолын албаныханд манай компани хандсан юм. Манайх аялал жуулчлалын компани л даа. Дээр нь манайд ирдэг жуулчдын ихэнх нь Япон жуулчид байдаг. Тиймээс хоёр талын ёслолын алба манайхыг сонгосон байх.
-Японы ерөнхий сайдад та өөрөө гардуулж өгсөн үү.Ж.Койзуми мориндоо нгэ өгсөн гэсэн байхаа?
-Тийм. Цаг их давчуу байсан болохоор Ерөнхий сайдын саатсан гэрийн гадаа морио хөтлөөд гуч, дөчин минут зогссон л доо. Сүүлдээ морь маань янзгаагаад байсан. Гарч ирэхээр нь “нөгөө янзгаагаад байсан морь энэ” гэж тайлбарласан. Их олон давхар хамгаалалт байсан ч бор морь үргэж цочоогүй. Ерөнхий сайдыг хөдөлсний дараа араас нь мөн л янцгаагаад байсан. Тэнд байсан хүмүүс угтаж аваад, үдэж өгч байна гээд инээлдээд байсан. Хамгаалалтын дотор талд нь манай болон тэндхийн хэдэн хамгаалагч байсан. Ерөнхий сайдад морийг нь гардуулахаар дөхөхөд хамгаалагч нар нь хориглоогүй. Койзуми гуайд мориныхоо цулбуурыг өгөөд “Ерөнхий сайдаа таны морийг би маллаж байх юм” гэж хэлээд өгсөн. Ер нь жаахан эршүүд хүн байсан л даа. Сая сур харваад сум ь дутсан чинь заавал дөхүүлж байж санаа нь амарч байх шиг байсан. Морийг аваад бидэнд “Японы морин тойруулгад Тифи импак гэдэг морь хамгийн их гайхагдаж, маш сайн хурдалж байгаа. Тэрэн шиг болоорой” гээд нэр өгсөн л дөө. Морио унаагүй, монгол заншлаар хүзүүнд нь хадаг уяад, эмээлийг нь их сонирхож тайлбарлуулж байна билээ. Хурдан удамтай гэдгийг нь сонсоод амилт гаргах морь гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл Японд сүүлийн үед ийм морьд үзэгчдийн анхаарыг их татаж байгаа гэсэн. Мөн мориныхоо тухай мэдээллийг байнга өгч байгаарай гэсэн. Амжилт гаргасан сертификатийг нь явуулаарай гэсэн. Тэгэхээр бид уяад амжилт гаргавал мэдээлээд байна гэсэн үг.
-Морио бэлэглэхэд Японы Ерөнхий сайд хэрхэн хүлээж авав. Дараа жилийн наадамд түүний нэр дээр уралдан гэл үү?
-Их сайхан хүлээж авсан. Өөрийг нь морь унадаг эсэхийг нь бд нар сайн судлаагүй, сайд өөрөө шинэлэг зүйл их сонирхдог хүн гэнэ лээ. Удмаараа бол дайчин хүмүүс гэсэн. Өвөө нь гэхэд л улс төрийнхний дунд “зэрлэг” хочтой, “шивээстэй сайд” ч гэж нэрлэгддэг хүн байсан гэдэг. Аав, хүргэн ах хоёр нь ч дайны үед кванкаса гээд онгоцоо өөрөө барьж мөргөлдүүлдэг байсан гэсэн. Гадаад явдлын яамны Азийн газрын даргаар дамжуулж өчигдөр утасдаад мориныхоо танилцуулгыг өгч явуул гэсэн байна лээ. Байнгын мориныхоо танилцуулгыг өгч бай гэсэн л дээ. Засгийн газрын ёслолын албаныханд харилцаатай байгаарай, зураг хөргийг нь авч явуулж байгаарай, зураг хөргийг нь авч явуулж байгаарай гэсэн байна билээ.Мэдээж Японы Ерөнхий сайдын морь болсон болохоор тэр хүний нэр дээр уралдана. Монголын сайхан залуус Японд очоод сумод түрүүлээд аварга, арслан нь болоод байхад Японы Ерөнхий сайдынх нт морь яагаад манайд давхиж болохгүй гэж. Тиймээс бид аль болох сайн уяхыг хичээнэ.
-Өмнө нь Солонгосын ерөнхийлөгчид морь өэлэглэхэд угааж арчуулсан гэсэн. Бор мориныхоо ариун цэвэрт анхаарсан уу?
-Тэгсэн, би өөрөө угааж арсан. Гэхдээ дбрвүүллээ үзэмжтэй сайхан морьд байсан болохоор угаагаад л болсон.
-Бор мориныхоо буян хишгийг авч үлдсэн үү. Бор морио даатгуулсан уу?
-Үгүй, бүр ачаад аваад яваагүй юм чинь гээд тийм зан үйл үйлдээгүй. Уг нь бол дэл сүүлнээс нь авч буян хишгийг нь үлдээдэг л дээ. Сүрэгтээ байгаа болохоор нь тэгээгүй. Энэ жил уралдаагүй болохоор бор морь даатгалгүй байгаа. Ер нь уралдуулах үедээ морьдоо  даатгуулаад , жирийн үед даатгуулдаггүй.
-Одоо Японы Ерөнхий сайдын морь болсон юм чинь урьдынхаас илүү анхаарал тавьж байгаа биз дээ. Тусад нь байлга гэсэн үү?
-Тэгэлгүй яахав. Угаасаа монгол адуу юм чинь байгалиар нь л байлгана л даа. Ер нь ч сүүлтэй, сүүлгүй чоно ихтэй энэ үед манайх адуугаа байнга манаж хонодог л доо. Зундаа бол бэлчээрт гаргаад өвөлдөө хашаанд тэжээлд оруулна. Монгол адуу болохоор жилийн дөрвөн улиралд хашаанд хашаад байх боломжгүй л дээ. Заавал ч үгүй зун бэлчээрээр нь явуулах хэрэгтэй. Өмнө нь тэжээл өгдөггүй байсан одоо л өгч, ойрын зайнд уралдуулна. Ерөнхий сайд болоод тэдний талаас тусад нь тэжээл өгч, хашаанд байлгах талаар яриагүй
-Өөрөө хэчнээн жил морь уяж байгаа вэ?
-Би 1991 оноос морь уяж байгаа. Уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн гэж явдаг юм. Улсын наадад ерөөсөө орж байгаагүй, энэ жилээс оролцож байна даа. Найзынхаа морь, өөрийнхөө хэдэн морьдыг л уядаг даа. Миний орьд ихэвчлэн Хэнтий зүгийн адуу.
-Энэ зун ямар ямар наадмуудаар явав?
-Улсад азарга, их нас, соёолон, даага гэсэн дөрвөн настай уралдаад, дундуур наадлаа. Харин Архангайн наадам сайхан болсон. Улсын наадамд хасаад, их сонин болсон шүү дээ. Хэнтийн наадам морио Ерөнхий сайдад гардуулах гээд оролцож чадсангүй.
-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна