Аваргын аатай ач

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 06 -нд

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум буюу Уйлган голын гурван аваргын удмыг залгасан хүчтнүүдийн нэг нь МУ-ын Гарьд Д.Баяраа юм. 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван Дархан аварга цолыг хүртэж байсан Дарийн Дамдин аваргыг 1956-1960 оны үеийн босоо бөх хэмээлцдэг. Уйлган голын аваргыг төрийн наадамд хоёр дахиа түрүүлээд байхад нь буюу 1957 оны долдугаар сарын 12-нд  мэндэлсэн хүү нь бэлгэшээлт нэр шигээ аавынхаа магнайг тэнийлгэж МУ-ын Гарьд хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
Д.Баяраа Гарьдын  хүү Д.Төрмагнай мөн л буурлуудын шийрийг хатаасан бөх. Үндэсний бөхийн дэвжээг хотолзууланхан эзэгнэж явсан нэгэн үеийн хүчитнүүдийн адил луу жилтэй Төрмагнай Хүмүүнлигийн ухааны их сургуулийг дүүргэсэн ч чөлөөт цагаа зааланд өнгөрөөдөг гэсэн шүү. Түүнийг барилдахыг харсан хууччуул аав, өвөөгөө дууриавал шаггүй бөх болно хэмээн урамшуулдаг гэнэ лээ.

А.Мөнх

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.72.80

    Хөөрхөн хүү байна.Гэхдээ 30 гартлаа нэрд гарсан сайн бөх болоогүй бол одоо нэг их гавихгүй байх.

    Reply