Японы хурдан морьдын угшил

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Японы  үржлийн азаргуудын дунд хамгийн анх нэрд гарсан нь 1949 онд Дербид түрүүлж байсан Хиндостан нэртэй Ирланд азарга юм. Тиймдээ ч  Японы үржлэгийн азаргуудын шилдгээр долоон удаа нэрлэгдсэн юм. 1970-аад онд Англид милийн уралдаанд маш сайн уралддаг байсан Теско Бой нэртэй азарга шилдэгүүдийн эцэг болж байв. 1980-аад оны шилдэг үржлийн азаргаар домогт Нортерн Дансерийн хүү Нортерн Тэйст японы хамгийн шилдэг азаргаар нэрлэгдсэн юм.
1980-аад оны сүүлийн хагас 1990 онуудад япончууд нь Эпсом Дерби, ба Францын Нэр алдрын хаалганы шагналын төлөөх уралдаанд түрүүлэгчдийн дийлэнхийг нь худалдан авсан байдаг.  Ингэснээр орчийн үеийн хамгийн ирээдүйтэй угшлууд гэгддэг Нижински, Карнеги, Дрим Уэлл зэргээс гарсан алдарт Нортерн Дансерны удам, Европын үржлийн шилдэг азарга гэгддэг Уэллсийн Сэдлэр  удам ч өнөөдөр Японд уралдаж байна.

Форти Найнер ба Твайнинг, Энд Свип, 91 Блэк Тай Эффейр, Вудмений удам, Хэнсел гээд сүүлийн үед ихэд нэр гараад байгаа азаргануудыг угшил ч өргөнөөр ашиглагдаж байгаа ажээ.

Дасгалжуулалт
Ийм алдартай угшлын үр төлийг зохих ёсоор нь дасгалжуулахын тулд хамгийн сүүлийн үеийн төвүүдийг барьж байгуулжээ. Жишээлэхэд, 1999 онд ашиглалтанд орсон Блоодхорс Трэйнинг Сентр гэхэд л 14 км.кв талбайтай бөгөөд  Европ, Америкт дадлага хийсэн жинхэнэ мэргэжилтнүүд дасгалжуудаг.

Угшил сайтайн дээр дасгалжуулагчид нь жинхэнэ супер мэргэжилтнүүд байгаа үед амжилт гаргах нь зөвхөн цаг хугацааны асуудал билээ. Тиймээс ч 1995 оноос эхлэн шинэ цусаар шилбэж, шинэ байдлаар дасгалжуулах болсон японын хурдны морьд хилийн чанадад тогтмол амжилт үзүүлэх болсон.

Хурдын морины угшил, дасгалжуулалт, морин тойруулгын зохион байгуулалт гээд төрийн зүгээс асар их дэмжлэгэ туслалцаа үзүүлж байгаа үед улсын морин спорт ингэж л хөгждөг юм байна

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна