Норик үүлдэр

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

Австрийн уулархаг бүс нутагт энэхүү ачлага, тэрэгний үүлдрийн морь олон мянган жилийн байгалийн шалгарлаар бүрэлдсэн гэж үздэг.
Номхон, хөл сайтай, тэнцвэр сайтай гэдгээрээ маш их үнэлэгддэг. Энэ чанар нь уулархаг газар ашиглахад нэн тохиромжтой байдаг.
Гарал үүсэл эртнийх ч гэлээ саяхныг хүртэл цусыг цэвэрлэж, үндсэн чанаруудыг нь илүү сайн гарган шилэлт, селекци хийгдээгүй явсаар 400 жилийн тэртээ Зальбургийн хамба лам үүлдрийн шинжийг заасан тусгай ном гаргаснаар байдал өөрчлөгджээ.
Бахим чийрэг биетэй, хүнд ажил даах чадвартайнхаа ачаар Европ даяар өргөн ашиглагдах болсон бөгөөд яваандаа бавар гэх мэт бусад үүлдрүүдийг гарган авах гол эх нь болж өгчээ.
Сэрвээгээрээ 180 см өндөр, голдуу хээр зүстэй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна