Овъёосны давуу ба сул талуудын тухай

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Овъёосыг хурдны морь уядаг, уралдуулдаг хүн болгон сайн мэднэ. Гэтэл яагаад овъёосыг сонгосон юм бэ гэхээр тэр бүр бодитой тайлбар өгч чаддаггүй. Тиймээс шинжлэх ухааны үндэстэйгээр овъёосны давуу ба сул талуудыгт тайлбарлан өгөх нь зүйтэй гэж бодлоо.

1. Уяа сойлгын үеийн тусгай хоолны дэглэмийн тэжээл бол овъёос

Яагаад вэ гэвэл буудайнуудын дотроос овъёос, арвай хоёрын үр л тусгай хальсаар бүрхэгдсэн байдаг. Үүний үр дүнд эдгээрт агуулагдаж байдаг эслэгийг хэмжээ бусад буудайнаас хавьгүй өндөр. Овъёосных нь арвайнхаас ч өндөр. Харин эслэг бол гэдэсний үйл ажиллагааг дэмждэг, гүрвэлзэх хөдөлгөөнийг нь сайжруулдаг бөгөөд хоол боловсруулагч ферментүүд үүсэхэд сайнаар нөлөөлдөг.

Үүнээс гадна бүдүүн гэдсэнд, бүр нарийвчилбал мухар гэдсэнд орсон эслэг нь маш хэрэгтэй, чухал бичил биетүүдийг үржих найрлага, орчин нь болж өгнө. Харин эдгээр бичил биетүүдийн үүсгэдэг витаминууд, В-ийн төрлийн витаминууд нь адууны цусанд орж нааштай нөлөө үзүүлдэг нь батлагдсан зүйл.

Буудтай тэжээл дэх эслэг нь тэжээлийн илүү сайн зажлагдах, улмаар шүлсээр илүү сайн дэвтээгдэх нөлөө үзүүлдэг нь цаашлаад тэжээлийг илүү сайн шингэж боловсрох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Мөн шүлсэн байдаг амилаза нэртэй бодисын нөлөөгөөр сахар, түүний дотор крахмал нь амны хөндийд байхдаа боловсрогдож шимэгдэж эхэлдэг. Тиймээс буудайнд эслэг хэдий чинээ их байна атэр хэмжээгээр шингэлт нь сайн. Үүнээс гадна овъёосыг зажлах нь бусад буудайнаас илүү амар байдаг нь цаашдаа шүдний илэгдэлтийг багасгаж, тагнайн гэмтэл үүсэхээс  нь цөөн байдаг.

Овъёосыг бутлах, няцлах тухайд. Зарим эх сурвалжид овъёосыг бутлах, няцлахад шингэлт нь 4-20% нэмэгддэг гэсэн байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн зажлах хугацаа ба шүлсэнд дэвтэх хугацаа багасна. Харин энэ бол цаашдаа шингэлт нь буурна гэсэн үг. Бутлах үед халаадаг. Харин халаах үед витамины агуулга нь буурдаг. Үүнээс гадна бутлах, няцлахад багагүй хөрөнгө, цаг үрнэ.  Мөн овъёосыг чанах, уураар утах үед шимт байдал нь алдагддаг. Учир энэ үед амин дэм зэрэг биологийн идэвхит бодисууд нь устдаг. Харин хүйтэн усаар угаах нь овъёосыг тоос шорооноос цэвэрлэн, элдэв халдвар орохоос сэргийлж өгнө.

2. Шингэлт сайн 

Тэжээснээс 2 цагийн дараа гэхэд овъёос нь ходоодноос гарч цаашилдаг. Харин энэ бол морь ахин идэвхтэй ажиллахад бэлэн боллоо гэсэн үг. Харьцуулахад арвайн 6 цагийн дараа л ходоодноос гардаг бол буудайн бусад төрлүүд үүнээс ч удаж байж ходоодноос гардаг. Харин ходоод дүүрсэн үед биеийн хүчний ажил хийнэ гэдэг ямаршуу байдгийг хүмүүс сайн мэдэх биз.

3. Овъёосны үр авенин агуулдаг

Авенин нь сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс ч уралдааны морьдод овёъосны үр өгдөг. Гэхдээ энэ бас сөрөг талтай. Учир нь яваандаа морь дасчихаад овъёос өгөөгүй үед сул, идэвхгүй болж, хурдан жин нэмээд байдаг.

4. Биологийн идэвхт бодисоор баялаг

Овъёосонд холин, гликоль, тригонелин зэрэг биологийн идэвхит бодис агуулагдаж байдаг болохоор өсч яваа болон нас биеэ гүйцсэн насны морьдод заавал өгч байх хэрэгтэй.

5. Цардуул буюу крахмалын агуулга бага

Овъёосны үрэнд цардуул буюу крамал бага агуулагдаж байдаг болохоор адууны гэдсэнд хий хэтээ ихээр үүсэх сөрөг нөлөө үзүүлдэг. Харин хий хэт ихээр үүсэхгүй бол базлалт үүсэхгүй. Үүнээс гадна овъёосны бусад давуу талуудыг ачаар байгаа цардуул нь илүү хурдан боловсруулагдаж, илүү сайн шимэгддг.

6. Өөх тосны агулуга өндөр

Үүний дотор орлуулашгүй тослог хүчлийн агуулга өндөр байдаг болохоор адууны дэл сүүл,  үсэрхэг гадаргууд их сайнаар нөлөөлдөг. Буудайнуудын дотроос эрдэнэ шиш, наран цэцэг л өөх тосны хэмжээгээр овъёосноос илүү байдаг. Үүнээс гадна өөх тос нь тосонд усан амин дэмүүдийг шингээхэд зайлшгүй шаардлагатай.

7. Овъёос нь уургийг бүрэн хэмжээгээр агуулж байдаг

Өөрөөр хэлбэл адуунд зайлшгүй шаардлагатай бүх амин хүчлүүдийг агуулж байдаг. Мэдээж шошны төрлийн ургамлуудаас бага. Гэхдээ шошны төрлийн ургамалд байдаг шиг их хэмжээний уураг нь зөвхөн өсч яваа адуу ба маш өндөр ачаалалтай ажилладаг адуунд л шаардлагатай. Харин бусад үед илүүдэл уураг нь тус биш хор болдог. Ийм уурэг ихэдэснээс үүдсэн хордлогын нэг шинж тэмдэг нь хөлийн арилдаггүй хаван байдаг. Эртнээс нааш овъёос ба өвсний тэжээл дэх харьцаа нь 1:1 байх ёстой гэж үзсээр ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл та 3 кг овъёос  /1 кг нь дунджаар тэжээлийн 1 нэгж гэж үздэг/ өгөх гэж байгаа бол  өвсийг /1 кг нь тэжээлийн 0,4 нэгж байдаг гэж үздэг/ дараах томъёоны дагуу тооцон өгнө үүнд: 3*1=0,4*х, тэгэхээр икс нь 7,5 кг болно. Ийм харьцаатай байх үед ходоод гэдэсний замтай холбоотой асуудал адуунд үүсэхгүй. Харин ихээхэн өндөр ачаалалтай байгаа үед л энэ харьцааг өөрчилж болно. Ер нь бол шаардлагатай овъёосны хэмжээг тооцохын тулд эхлээд шаардлагатай өвсний хэмжээг тооцон гаргаад дараа нь түүнтэйгээ харьцуулан баяжмалуудын хэмжээг гаргадаг. Тиймээс овъёосон дахь уургийн агуулга бага байдаг нь давуу тал гэж болохоор юм. Гэхдээ уураг үнэхээр их хэмжээгээр шаардлагатай байгаа бол тэжээлд нь шошны төрлийн ургамал нэмэх замаар уургийн шаардлагыг нөхөх нь хамгийн зохистой.

8. Овъёос эрдэс бодис амин дэмээр баялаг

Харин цорын ганц сул тал нь гэвэл кальци ба фосфорын харьцаа нь бага байдаг. Тиймээс адууны тэжээлд эрдэс бодисын тэнцвэрийг барьж байхын тулд кальцитай нэмэлтүүд оруулж байх нь зүйтэй гэж үздэг. Энэ нь ялангуяа өндөр ачаалалтай ажилладаг, их хөлөрдөг морьдын хувьд их чухал.

Чанар сайтай овъёос нь тогтсон илэрхий бөгөөд сулавтар үнэртэй. Үр нь бага зэрэг гашуувтар. Загасны үнэртэй бол халдварт мөөгөнцөрөөр халдварласан. Зөгийн балны мэт нялуун үнэртэй бол хачигаар халдварласан. Шарилж, эсвэл сармис үнэртэй бол эдгээр ургамлаар бохирдсон. Чихэрлэг амттай бол соёлсон, эсвэл хураах үед гэнэтийн цочир хүйтрэлээр гэмтсэн, түлэхий амт нь дотор нь агуулагдаж байгаа тос нь исэлдсэний тэмдэг. Хар толбо, өнгө алдсан, хөгцний үнэр нь муудсаны шинж.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна