Орос гурвал

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Орос гурвал нь зөвхөн орост байдаг тэргэнд морь хөллөх өвөрмөц арга юм. Гурвалын урт замын харьцангуй өндөр хурдтайгаар туулах зориулалттайгаар зохиосон байдаг.
Онцлогийн хувьд гэвэл дэлхийн цорын ганц хөллөгөө юм. Гурвалын төвд байдаг, гол чиглүүлэгч адуу нь нэг хэмийн хатирагаараа явах ёстой бол хоёр талд нь байгаа морьд давхидаг. Ингэхэд 45-50 км хурдтай давхих боломжтой болдог. Ингэж өндөр хурд гаргаж байгаагийн учир нь гэвэл өргөн алхаатай хатираагаар давхиж яваа голын морийг хоёр хажуугийн давхиж яваа морьд ньтэрэгний арагны бүтцээс болж жинг нь хуваан өөр дээрээ тээдэг. Ингэснээр гурван морь гурвуул удаан ядардаг төдийгүй өндөр хурд барьж чаддаг.
Гурвал нь анхлан 200 гаруй жилийн тэртээ үүсч, орос орныг өргөн хамран тархжээ. Тухайд үед байсан хуулийн дагуу шуудагийн тэргээр зорчигчдыг тээх үед гурван хүн тэргэнд суусан тохиолдолд л гурван морь хөллөж болдог байсан байна. Ганц, эсвэл хоёр хүн бол хоёр морь хөллөсөн этгээр явах ёстой байж. Тэргэнд өлгөсөн байдаг хонх зэргийг зөвхөн улаа нэхэж байгаа элчийн тэрэг, төрийн яаралтай мэдээ хүргэж яваа тэргэж зүүхийг зөвшөөрдөг байсан байна.
Улмаар ийм гурвалсан морьтой тэргэн бараа бологчдоо дагуу өндөр зэрэгтэй хүмүүс л явах эрхтэй байсан байна. Яваандаа гал унтраах тэрэгнээс эхлээд удаан хугацаанд өндөр хурдтай явах шаардлагатай мэргэжлийн хүмүүс болон хурим найраас эхлэн ер нь ганган хээнцэр, хурдан явахыг хүссэн хүн болгон хөллөдөгө болжээ.
Гурвалсан тэргэн гол төлөв нэг их бие томгүй, үзэмж хэр тааруу ч маш их тэсвэртэй Вятск адууг хөллөдөг байж. Илүү баян хүмүүс нь Орловын хатирч морьдыг гурвалан хөллөдөг байв. Ингэсээр гуравлсан хөллөгөөний тухай тусгай стандарт ч гэж бий болсон байна. Үүгээр бол морьдын зүс нийлүүлэн авч, голын морь нь хоёр захынхаасаа биеэр илүү том, бахим байхыг хамгийн үзэмжтэй гэцгээх болжээ.
1840 оноос эхлэн Москва хотын морин тойруулагт гурвалсан морьдлын уралдаан явуулдаг болсон бол 1911 онд орос маягаар хөллөсөн гурвалсан тэргийг Лондонд болсон Дэлхийн үзэсгэлэн дээр аваачиж цугласан хүмүүсийн нүдийг хужирласан байна. Энэ цагаас хойш Европ, Америкчуудын хувьд Орос орон гэхээр баавгай, водка, цасан дундуур чарга чирэн давхиж яваа цана цох?сон гурвалсан морьд болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй бизээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна