Шагналын хур буусан нээлтийн харваа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Яргуй цэцэглэн, багваахай дэлбээлж, газар сайгүй нялх ногоо цухуйн хүн амьтны сэтгэл тэнийсэн хаврын адаг сарын 22-23-ны буюу 5-р сарын 12-13-ны өдрүүдэд 2012 оны үндэсний сурын нээлтийн харваа Улаанбаатар хотын сурын талбайдамжилттай болж өнгөрөв. Нээлтийн харванд Төв, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргээсэнэ жил 88 нас сүүдэр хүрж байгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул МУГТ, гарамгай мэргэн, спортын мастер А.Цэвээн, өнгөрсөн оны баяр наадмын түрүү магнай отгон мэргэн Б.Ёндон, Х.Оюунчимэг нарын 21 мэргэн, Д.Ренчинханд, Д.Мөнхгэрэл, И.Цэцэгмаа. Д.Пүрэв нарын 62 спортын мастер зэрэг 200 гаруй харваачид цэц мэргээ уралдуулан уухай түрлэгээр хангай дэлхийгээ баясуулав. Энэ үеэр олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү үндэсний сур харвааны ахмад зүтгэлтэн, мэргэчүүлийн зөвлөлийн дарга, улсын мэргэн Д.Сүхбаатарт олимпын хорооны дээд шагнал Алтан Очир одон, хэд хэдэн олимпод монголын тэшүүрчидийг дасгалжуулж байсан, харваачдын дунд “Санжаа багш” гэж хүндлэгдсэн амхад харваач спортын мастер Д.Санжаасүрэн, спортын мастер Д.Буяндэлгэр нарт олимпын Алдар одон гардуулан баяр хүргэв. Мөн улсын мэргэн М.Батгэрэл Баян-Өлгий, Х.Оюунчимэг Төв спортын мастер Б.Батбаатар Алдар, Г.Баярсайхан Багануур нар биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаан харваач олноо баярлууллаа. Энэ жилийн нээлтийн харвааг МҮСХ-г 30 гаруй жил удирдаж байсан шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн доктор профессор улсын мэргэн, спортын мастер Д.Балдандорж агсны хүүхэд, ач зээ, ахан дүүс ивээн тэтгэж, харваачдынхаа хамт эрхэм хүнээ эргэн дурсав.
Нээлтийн харваанд эрэгтэйчүүдээс 40 сумнаас 31 онож, оноо тэнцсэн спортын мастер Н.ӨлзийбилэгБагануур, Р.АмарболдХэнтий нар товх харван Н.Өлзийбилэг түрүүлж, Р.Амарболд удаалан, 3-р байранд гоц мэргэн спортын мастер Ж.Баттөмөр Өмнөговь, 4-р байранд залуу харваач М.Чойгийдагва Өвөрхангай 5-р байранд улсын мэргэн спортын мастер Б.Баярсайхан шалгаран, 40 сумнаас 30 оносон М.Чойгийдагва спортын дэд мастерын болзол хангажээ.
Эмэгтэй харваачдаас өнгөрсөн оны баяр наадмын түрүү магнай спортын мастер Х.Оюунчимэг 40 сумаас 31 онож манлайлан, удаах байранд улсын мэргэн, спортын мастер Б.Бутваан Петровис, спортын дэд мастер Ц.Дариймаа Дорнод, улсын мэргэн, спортын мастер Д.Оюунханд Орхон, спортын мастер Б.Бямбаа Өмнөговь нар орлоо.
Өсвөрийн харваач хөвгүүдээс Б.Адъяасүрэн Орхон 20, охидоос Б.Отгонжаргал Төв 18 онож түрүүлэн хөвгүүдэд Б.Лувсандорж Төв, Б.Сосорням Өвөрхангай, Ч.Мөнхдөлгөөн Орхон, Ч.Мөнхболд Өмнөгвовь охидод Э.Биндэръяа Дорноговь, Э.Цэндзэсэм Хэнтий, Г.Бямбасүрэн Орхон, Э.Сайханчимэг Дорноговь нар шагналт байранд шалгарав.
Мөн А.Цэвээн, М.Чимиддорж. Борхүү нарын олон ахмад харваачдад гарын бэлэг гардуулан, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлэв.
Нээлтйн харваа хур бороотой, хуйсгануур салхитай, харваачын чадал чансааг шалгасан хэдий ч харваачдад шагналын хур бууж, дэд мастер түрүүлсэн, залуу харваачид олноор оролцсон онцлогтой, дурсах зүйл арвинтай сайхан харваа болж өнгөрөв.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна