Цасан дээрх хатирч морьдын уралдаан

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Цас мөстэй, жавар тачигнасан өвлийн улиралд явагддаг дэлхийд зартай хурдан морьдын уралдаан нь Швейцарын Сант-Мориц нуурын мөсөн дээр явагддаг «White Turf» уралдаан юм. Вайт турф гэдэг нь цасан гадаргуу дээрх уралдаан гэсэн үг бөгөөд энэ уралдаан нь 1907 оноос хойш жил болгон тогтмол явагдаж буй уламжлалт цэнгүүн юм. Энэ үеэр хурдан морьдын 1100 метрийн болон хатирч морьдын чаргатай уралдаан явагддаг. Швейцар бол бүтэн жил ажиллаад өвөлд нь амарч стрессээ тайлах гэсэн баячуудын хамгийн очих дуртай газар. Тиймдээ ч энэхүү уралдааныг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс тэрбумтан, ихэс дээдсүүд хүрэлцэн очдог. Уралдааны шагнал ч чамлахааргүй өндөр буюу 400 мянга гаруй швейцар франк  /370 мянга гаруй доллар/. Тиймээс хамгийн сайн морьд, шилдэг жокейчид цуглардаг аж. Уламжлалт уралдаанаас гадна сүүлийн жилүүдэд ихээхэн мооданд ороод байгаа скижорин гэж нэрлэгддэг морин уралдаан явагддаг. Норвегид анх үүссэн энэ морин уралдааны үеэр жокей нь цана хөлөглөн нэг, эсвэл хоёр морь жолоодон хурдалдаг. Скижоринг нь дотроо хоёр төрөлтэй. Нэг нь цанатай хүн чирсэн хурдны морьтой жокей ба цаначин жолоодсон жокейгүй мориор уралдах гэсэн хоёр төрөл байдаг. Сүүлийн жилүүдэд цанын оронд сноуборд унаж уралдах  болсон.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна