Ногоон тивийн номхон морь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

1971 онд Австралийн үндсэн морь хэмээх нэрийг тус тивийн хамгийн эртний үүлдэр Уолерт өгчээ. Уолер нь XVIII зуунд Өмнөд Африкаас Австрали тивд анхлан суурьшигч иргэдийн авчирсан морьдоос үүссэн байна. Тэдгээр морьд нь Испани, Араб, Барб, Голланд угшлынх байсан бололтой. Уолерийг хожим нь голдуу Thoroughbred морьдтой нийлүүлсэн бөгөөд үүний үр дүнд Австралийн өргөн уудам газар нутагт зохицсон фермийн ажил, мал хариулах, уналгад гойд тохирсон хүчирхэг, чийрэг болсон байна. Уолер мөн Энэтхэг дэх Британийн армид алба хааж ч байжээ. ХХ зууны эхээр дахин Thoroughbred-тай мөн Перчерон, Америкийн Куартер морьтой нийлүүлсэн аж. Тухайн үед уг үүлдрийн “угшлын ном” бий болж нэр нь Австралийн үндсэн морь болжээ. Дотроо олон төрөл, эдүгээг хүртэл бүрэн төгс үүлдэр болж чадаагүй байгаа тул Уолерийг Thoroughbred-ийн нэгэн төрөл гэж үздэг юм. Уолер нь мал маллагаа, уналгаас гадна үсрэлт, саадтай харайлт, холын зайн уралдаанд дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг билээ.
Гол баримт:
Зүс: бүх зүс
Өндөр:160 см орчим
Галбир: Янз бүр. Thoroughbred маягийн жижиг толгой, түхгэр цээж, хүчирхэг  нуруу, хондлой
Зан төрх: Номхон, тэвчээртэй, зоригтой
Гол хэрэглээ: мал хариулах, родео, морин уралдаан
Угшил: Араб, Испани, Thoroughbred, Австралийн үндсэн морь

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна