Хойд хөршийн хосгүй хүлэг

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Оросын адууны шилдэг угшлуудаас хамгийн алдартай нь Орловын хатирч гэхэд буруудахгүй болов уу. Уг үүлдрийг Алексей Григоревич Орлов гэгч 1777 онд Сметанка хэмээх Араб азаргыг Дани гарлын гүүтэй /Фредериксборг бололтой/ нийлүүлснээр үүссэн гэж үздэг. Энэ хоёрын үр төл болох Полкан нь эцгийнхээ сайн, муу талыг өвлөн авчээ. Иймээс Голландын хар гүүтэй Полканыг нийлүүлж “Барс-1” буюу Орловын хатирчийн эцгийг гаргаж авсан байна. Цаашид Араб, Thoroughbred, Норфолкын хатирч, Мекленбург зэрэг угшилтай эвцэлдүүлэн Орловын хатирчийн шинж чанарыг сайжруулжээ. XIX зууны үед Орловын хатирч нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогдож байсан ч Америкт “Стандардбред” гэдэг үүлдэр гарснаар байраа алдсан юм. Дашрамд сонирхуулахад сүүлд Орловыг Стандардбредтэй нийлүүлж Оросын хатирч гэдэг үүлдрийг гаргаж авчээ.
Гол баримт:
Зүс:
Голдуу хар, эсвэл саарал
Өндөр:160-170 см
Галбир: Жижиг толгой, урт хүзүү, босоо мөр, өргөн цээж, гүн цавь, урт тэгш нуруу, булчинлаг хондлой, гоёмсог хүчирхэг хөл
Зан төрх: Хөдөлгөөнтэй, зоригтой
Гол хэрэглээ: Хатирч, уралдаан, уналга
Угшил: Дани цус, Араб, Голланд цус, Thoroughbred, Мекленбург, Норфолкийн хатирч, Орловын хатирч

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна