Хамгийн алдартай эмэгтэй жокей Жулия Кроун

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

180 см өндөртэй, 90-100 кг жинтэй жокейг нуруундаа тээгээд уралдаанд түрүүлдэг морь байна гэж төсөөлөхөд бэрх. Тийм ч болохоор жокейчид  их хөнгөн жинтэй  хүмүүс байдаг. Олон улсын стандартаар бол жокейн жин нь 52,5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Тэгэхээр тэд жингээ барихын тулд жин хасахаас өөр аргагүй болдог байна. Ингээд ч зогсохгүй зүгээр нэг хөнгөн биш харин эрүүл саруул, хүч чадалтай байх ёстой. Иймд тэднийг байнга жингээ хасч, үйлээ үзэн байж тэмцээнд орж байдаг чөлөөт бөхийн тамирчидтай адилтгаж болно.
Мэргэжил болгонд байдагчлан хүйсний асуудал энд ч бас байдаг. Эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү намхан, илүү ?өнгөн шингэн байдаг ч гэлээ уламжлал ёсоор тэднийг морин уралдаанд оролцуулдаггүй байсан. Гэхдээ цаг үеэ дагаад энэ байдал өөрчлөгдөж эмэгтэйчүүд чөлөөтэй оролцох эрхтэй болжээ. Одоогийн байдлаар хамгийн алдартай эмэгтэй жокей нь ?улия Кроун юм. Энэ эмэгтэй нь 1981-1999 онуудад Америкт жокейчноор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа 20470 морь унаж 3545 нь түрүүлж, 81 сая долларын шагналыг хожиж байжээ. Тиймээс ч энэ эмэгтэйн нэрийг Үндэсний морин уралдааны алдрын музейд бичиж мөнхөлсөн байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна