Алтайн адуу

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Алтайн үүлдрийн морьд нь төв Азийн эрс тэс уур амьсгалтай нутгуудад болон Тайгад бий болсон хэмээн үзэх нь бий. Байгалийн хатуу ширүүн уур амьсгалд зохицсон Алтайн адуу нь жилийн турш хээрээр бэлчээрлэдэг.  Бие физиологийн хувьд сэрвээгээрээ 147 см орчим өндөр, цээжний тойрог 170 см, их бие том, хүзүү булчинлаг,  богино бөгөөд зөв зогсолттой хөлтэй. Англи, Араб цэвэр цусны үүлдрүүдтэй цус сэлбэхэд бие томтой, тэсвэртэй адуу гардаг нь бас нэгэн давуу тал нь юм. Өдгөө ОХУ-д Орос, Зөвлөлтийн тэрэгний адуутай эрлийзжүүлж мах, сүүний чиглэлээр үржүүлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна