Авелины адуу

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Авелины үүлдэр нь Avelengo нэртэй газрын нэрээс үүдэлтэй бөгөөд Гафлингер үүлдрийн нэг хувилбар юм. Учир нь энэ хоёр үүлдэр хоорондоо их төстэй бөгөөд хоёул Авеллинум нэртэй Альпийн ачлагын хүн адуунаас гаралтай. Түүгээр ч зогсохгүй хоёр үүлдрийн гарал угсааг нь Аль Бедави нэртэй Араб үүлдрийн азарга хүртэл хөөн тэмдэглэсэн байдаг. Авелины адууг  Италийн өмнөд хэсэг болон Тоско Эмилианогийн уулархаг нутагт үржүүлдэг. Уулархаг нутагт амьдардаг болохоор маш тэсвэртэйн дээр уналга, ачлагад өргөн хэрэглэгддэг. Ачлаганд зориулан гаргаж авсан үүлдэр болохоор их тайван ааштай тул хүүхэд, туршлагагүй хүмүүст унуулахад тохиромжтой гэж үздэг. Сэрвээгээрээ 147,5 см өндөртэй тул Авелины пони ч гэж нэрлэдэг. Зүс улаан /ухаа/, сүүл болон дэл нь цагаан шар. Ойр ойрхон алхаатай, өргөн нуруу цээжтэй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна