МУ-ын Алдарт уяач Л.Тойвгоо: Аймгийнхаа анхны Алдарт уяач нь
А.Тэлмэн
-Та сайхан зусаж байна уу? Тойвгоо Алдарт морь уяад хэчнээн жил болж байна даа?
- Сайхан зусаж байнаа. Би чинь энэ жил 80 шүргэж явна. Харин морь мал гээд хэдийнэ 60 гаруй жилийн нүүрийг үзжээ. Адууны дэргэд хүн боллоо шүү дээ. Багадаа хурдан морины унаач хүү явлаа. Одоо бодохнээ сайн унаач байсан шиг байгаа юм. Унасан болгон маань л үзүүр түрүүнд ордог байж. Тэгэхэд би Мийхан гэж хүний уясан морийг унадаг байсан юм.
-Таны аав морь уядаггүй байсан юм уу?
-Тийм ээ миний аав морь уядаггүй байсан. Би чинь Архангай аймгийн Их тамир сумын хүн шүү дээ. Миний аав Лодон дархан гэж байлаа. Төрийн тамга хүртэл хийж байсан уран гартай нэгэн явсан юм . Харин би айлын ганц хүү болохоор аав, ээждээ тусалж мал хуйтайгаа хөөцөлдөөд цэрэг, сургуульд ч явж байсангүй. Хожим нь хэдэн малаа нэгдэлд нийгэмчилсэн дээ.
-Аавын таны хийсэн зүйлсээс танд бий юу?
-Нэг хэт хутга байна. Миний хувьд их үнэтэй эд дээ.
-Ганц хүүгээ хурдны морь унахад аав тань дургүйцээгүй юу?
-Мийхан манай аавын садангийн хүн л дээ. Тийм болохоор татгалзаж чадаагүй биз ээ.
-Тэгвэл хэзээнээс эхлэн өөрөө гардан морь уях болов оо?
-20 хүрээд л өөрөө уяж эхэлсэн. Нас залуу байсан болохоор мэдэхгүй чадахгүй юм олон л гарч байлаа. Гэхдээ моринд нэгэнт л орсон бол орхиж боломгүй юм билээ. Эхлээд багийн наадамд уралддаг байв. Хүн чинь алхам тутамдаа л ахьж байдаг хойно. Дараа нь аймагтаа уралддаг болсон доо. Энэ бүрт урам зориг орж, илүү л хичээх болдог юм билээ. Өөрийгөө голохгүй бүх насны морийг уях гэж л үзнэ шүү дээ.
- Олон наадамд уясан морьдоо уралдуулж байжээ. Эндээс хамгийн сэтгэл догдлуулсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Дээхэн үед манай ах Цэрэнсамбуугийн хээр, Их Шагдаржавын хоёр хээр, бас миний хээр гээд Тамирын морьд ид мандаж байлаа шүү дээ. Аймагтаа өөр адуу гаргадаггүй. Хэдэн жил л наадамд дараалан ирсэн. Нэг удаа Баян-Уулын өндөр Бямбын алаг дундуур орсныг эс тооцвол дандаа л айргийн тавыг авдаг байлаа. Энд миний хээр дөрвөн удаа айрагдаж байсан юм.
-Хээр морь таны унаган адуу юу?
-Би хээр морио ахаасаа авч байсан юм. Энэ хээрээс гадна олон сайхан хурдан буян надад бий.
-Та хэдэн онд Алдарт болсон юм бэ?
-2002 онд Алдарт болж байлаа. Энд сонирхуулахад би чинь Архангайн анхны Алдарт юм шүү дээ. Тэр чинь 80-аад он юм байна.
-Одоо хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Би есөн хүүхэдтэй. Одоо нэг хүү маань морь уяж байна. 2008 онд аймгийн Алдарт болсон Ариунтөгс гэж бий. Удам залгаж яваа хүүгээрээ бахархаж явдаг юм.
-Таны энгэр дээр байгаа медалийн түүхийг дам сонссон юм байна. Энэ тухай одоо харин эзнээс нь сонсмоор байна?
-Энэ дэлхийн ангийн холбооны медаль байгаа юм. Нэгэн удаа үргээлэг хийж яваад өдөөс гарч ирсэн хар чоныг агнасан юм. Тухайн үед нэг баг арван чоно алах төлөвлөгөөтэй байлаа шүү дээ. Тэгснэ бүүр гурван жилийн дараа дэлхийн ангийн холбооноос шагнадаг байгаа. Тэгэхэд арьсыг нь л тушаасан санагдана. Хар чоно чинь ховор шүү дээ.
- Бидний ярилцлага өндөрлөж байна. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна