Айргаас мултардаггүй унаач явлаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 25 -нд

Г.Хонгорзул гавьяат Хэнтий аймгийн Баянхутаг сумын унаган охин. Тийм ч болохоор түүний хүүхэд насны хөгжилтэй түүхүүд Баянхутагийн Өгөөмөр багтай салшгүй холбоотой байдаг гэх. Жирийн малчны ууган охин тэрээр зуныхаа амралтаар өвөө, эмээдээ туслаж өнжинө. Түүний өвөө Ж.Балсанцэрэн хурдан морь уядаг нутаг орондоо үнэлэгдсэн хашир уяач байжээ. Хонгорзул таван наснаасаа эхлэн морь унаж сурсан бөгөөд өвөөгийнхөө уясан морьдыг сумын наадамд  унаж уралддаг байж. Дөрвөн жил хурдны морь унасан тэрээр энэ албаа тун ч нэр төртэйгээр гүйцэтгэж, а?ргийн тавыг алдаж үзээгүй гэх юм билээ.  Хөдөөгийн ажил мундахгүй их болохоор өглөөнөөс эртлэн босч үдшийн бүрийд амарна, яг томчууд шиг. Намрын хяруу унасан зэвэргэн өдрүүдэд хөл нүцгэн гүйлдэх Хонгорзулын найзууд үхрийн халуун баасан дээр зогсож хөлөө дулаацуулдаг байсан гэх. Энэ тухайгаа өдгөө дурсах гавьяат “ангинаар тэр бүр өвдөөд байдаггүй нь хөл явдаг байсантай холбоотой байж мэдэх юм” хэмээсэн байдаг юм.        

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна