Ховорхон тохиох хосгүй амжилтын эзэн Д.Түвдэн манлай
А.Тэлмэн 2012 оны 5-р сарын 21 -нд
Л.Дамдинхүү жаажаагийн гуравдугаар хөвгүүн Манлай уяач Д.Түвдэн 1946 оны найман сард Сутай уулын суга Үхэрчулуут хэмээх газарт мэндэлжээ. Аавынхаа амь шигээ хайрладаг улаан буурал морийг ноолж өссөн хүү нь сумын наадмын олон айраг түрүүгээр эцгийн урмыг дэврээж, магнайг нь тэнийлгэсэн. Аавын хайртай адуунд эрэмгий хүү нь нэг л өдөр улаан таван хошуутай хөх цүнх мөрлөн Дарви сумын бага сургуулийн сурагч болов. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил хичээлдээ мориор явна. Тараад голынхоо хүүхдүүдтэй бяцхан уралдааныг хийнэ. Намрын хайлган цагаар мал ширүүллээ гэх зэмээс эмээхдээ бутны цаана мориныхоо амьсгааг дараад, гэмгүй нэгэн гэлдэрч ирнэ. Морио халаасныг нуусаар намрын уяа алдуулж, нуруугий нь аваад нударганы амт үзэж байсан ч удаатай.
1966 онд дунд сургуулиа төгсөж, улмаар Улаанбаатар хотноо хүн эмнэлгийн техникумд суралцахаар Ховд нутгаа орхин гарав. Оюутны ширээнээ насны ханьтайгаа учирч сургуулиа төгсөөд эхнэрийнхээ нутаг Булган аймагт 4 жил амьдарсан ч том охиныхоо эрүүл мэндийн шалтгааны улмаас нийслэлд шилжин ирсэн гэдэг. Удалгүй аав ээж нь ч Ховдоос нүүн ирэв. Түвдэнгийн ясны малч зан нь дийлж, тугалтай гунж, хэдэн бог аваад Рашаант өртөөнөө суурьшин амьдрах болжээ. Энэ бол 1973 он. Өртөөний жижүүрээр ажиллан дөрвөн жил өнгөрч, мал нь ч овоо өсөв. Гэсэн хэдий ч хурдан хүлгийн нуруун дээр хийсч өссөн багын дурсамжаа санагалзан нэг л өдөр тэр хавьд нутаглах Чимид өвгөнтэй 700 төгрөгийн наймаа хийлээ. Улсад хоёр ч үрээ айрагдуулсан Монхор гэгчийн хээр гүү өвгөнд байдгийг хашир мэдэх. Тэгээд хөгшин гүүний өртөгт цалингаасаа илүүчилж цуглуулсан 700 төгрөгөө өгөөд санасандаа хүрэв. Угшил гарвалыг нь хөөвөл Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул “Сааргай” хэмээх Банзрагчийн адууны цустай хээр гүүнээс гарсан эр болгон хурдалдаг буянтай амьтан байсан гэдэг.
Ирсэн жилээ гарсан хээр даагыг АХ-ын 57 жилийн ойн наадамд уяж байхад нь Дамдинхүү жаажаа хараад “Миний хүү овоо нүд орж яваа юм уу даа” хэмээсэн гэдэг. Хээр даага улсад 47-лж, дараа жил нь шүдлэндээ 16-д давхив.
Лхүндэв авгынх нь хүү Батмөнхийн морин машинд хөллөдөг номхон алаг морь Дамдинхүү жаажаагийн нүднээ тусч “Энэ ч ингэж явах адуу баймааргүй л харагдах юм. Чи нэг сойгоод үзээч! Харин зарах бол дүү нартаа зараарай” гэж хэлээд явжээ. Хашир уяачийн үгнээс нэгийг ухаарсан Батмөнх дараа жил нь алаг морио уясан ч 45-р давхив. Тэгмэгц чамлахааргүй үнэ амлаж асан Дорж гэгчид зарчихаад Жаажаагаасаа хатуу үг сонсон наймаа буцаж байсан гэдэг. Төрийн наадамд хоёронтоо түрүүлсэн алдарт хүлэг ийнхүү эзнээ олсон билээ.
1980 оны улсын баяр наадам. Шүдлэндээ 16-лсан хээр үрээ нь хязаалангийн уралдааныг манлайлж, хоёр шөнө цурам хийгээгүй нүд нь нулимсаар дүүрэн хоолой нь зангирахад дэмий л морио хөтлөн салхи сөрөн алхлаа. Яармагийн дэнж тэр чигээрээ түүний өмнө бөхийж, танихгүй ч хүнгүй болох нь тэр.
Сэтгэлийн хөөрлөө дарж амжаагүй шахам байхад шүдлэн мордож, хээр нь тавд хурдлав. Тэрээр Хэнтий зүгийн угшилтай хээр шүдлэнгээ “хар” хэмээх Адьяагаас дааганд нь авч байсан билээ.
Манлай уяачийн од тодоор гийж, Монголын морины түүхэнд шинэ хуудас нээсэн Ардын хувьсгалын 60 жилийн ой 1981 он. Энэ наадмын гурван түрүү түүнийх болж, эр хүний бахдалыг ханатал нь эдлүүлсэн билээ.
Наадмын өглөө налайтал унтаж, уяа нь таарчээ гэх урмыг эзэндээ хайрласан хүлгэд нь уралдааны замд гарлаа.
Удаа ч үгүй 808 дугаарын унаач хүүхэдтэй алаг морь төрийн наадмын түрүү болов. Төд удалгүй өнгөрсөн жилийн түрүү хээр үрээ нь соёлонгийн уралдааныг магнайлж энэ наадмын хоёр түрүү Сутай уулын хүүгийнх боллоо.
Түрүүлж айрагдсан морьд, эзэдтэйгээ төв цэнгэлдэхийг зорин хөдлөхөд хязаалан гарааны зурхай руу эргэв. Түрүү морьдынхоо цолыг дуудуулан баярын нулимстай зогсож байхдаа Түвдэн Манлай гурав дахь түрүүгээ хүртснээ мэдсэн юм. Сонсоход л самсаа шархирам бахдам амжилтын эзэн Манлай уяачийн хурдан алаг дараа жил нь дахин түрүүлж, тэрээр улсын баяр наадмаас нийтдээ зургаан түрүү, найман айраг хүртсэн юм.
Эрдэнэ засгийн унагыг эвлэгхэн дуулдаг, илүүрхэж заримдаа барилдчихдаг, егөөхөн үг хэлж цагаахан инээд цалгиаж байдаг Манлай бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар биднээс одоод арван жил болжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна