Адууны колик

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Колик гэдэг нь ямар нэг шалтгааны улмаас хөндий эрхтнүүдэд үүсэж байгаа өвдөлт юм.
КОЛИКИЙН
ШИНЖ ТЭМДЭГ:

(малчид болон уяачидад мэдэгдэх хэлбэр)
• Ойр ойрхон
 хэвтэж босох
• Хөрвөөх
• Туурайгаараа
 газар чавчилах
• Шүдээ хавирах
• Толгойгоо аль нэг тийшээ эргүүлж зогсох (ихэвчлэн өвдөлт өгч байгаа хэсэг рүүгээ)
• Хоол тэжээлдээ
 дургүй болох
• Хөлрөх(нилээд их
 хэмжээгээр)
• Гэдэсний шуугиан сонсогдохгүй болно гэх мэт голлох шинж тэмдгүүдийг үзүүлдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүдээс илэрвэл малын эмчид яаралтай хандах шаардлагатай.

МӨН НЭЛЭЭД ХҮНДЭРСЭН ТОХИОЛДОЛД:
• Амьсгаадах
• Гэдэс хэвлий хэсгээ өшиглөх
• Гэдэс хэвлий хэсгээр хатуу болох
• Ойр ойрхон шээх (гэхдээ дусагнуулах)
• Байнга хөрвөөх гэж оролдох шинж
 тэмдгүүд ихэнхдээ цуг ажиглагддаг.
• Ходоод гэдэс хийгээр дүүрэх
ШАЛТГААН:
• Бөглөрөх буюу түгжрэх бүдүүн гэдсэнд (ховор тохиолдолд нарийн гэдсэнд учир нь адууны бүдүүн гэдэс нь огцом эргэсэн анатомийн байрлалтай байдаг)
• Гэдэс мушгирах
• Гэдэс чихэлдэх
• Гэдэс зангирах
• Мөн ямар нэг халдварт өвчин хордлогын үед
• Паразит өвчин хүндэрсэн үед
• Шингэний дутагдалд орох

ЭМЧИЛГЭЭ:
Адуунд ямар шинж тэмдэг үүсч байгаагаас шалтгаалж шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Жишээ нь:
• Өвчин намдаах
• Шингэн нөхөх
• Зориулалтын эрдэс?үүлсэн тосоор туулгах
• Шалтгааны эсрэг эмчилгээ хийнэ
• Мөн мэс заслын эмчилгээ хийдэг(энэ нь монголын нөхцөлд хийхэд хэцүү юм)

Гэхдээ колик бол маш хүнд төрлийн өвчин учраас малын эмчид хандаж эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв арга юм.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.