“Ирээдүйн түмэн хурд”-ын эргэн тойронд...

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 13 -нд

Зургаа дахь жилдээ зохиогдож буй “Ирээдүйн түмэн хурд” өндөр бооцоот дааганы уралдаанд түрүүлж айрагдан амжилт  гаргасан хурдан хүлгийн эздэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ оройн 18 цагт “AMОRE” ресторанд болсон юм.  Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр МУГЖ У.Далантай, СТА Д.Нарантуяа, А.Мөнхбат нарын дуучид ая дуугаа өргөн олны цөсийг хөөргөнө билээ. Бид энэ үер зарим нэг хүнтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
 
“Ирээдүйн түмэн хурд” ТББ-ын тэргүүн Г.Мөнхбат:”Автобусаар дагуулсан нь зөв шийдэл байлаа” 
-Уралдааны бэлтгэлийг нэлээд эртнээс базаасан байх. Энэ удаагийн уралдааны онцлог юу байсан бол?
-Нэгдүгээр оролцогчдын хүрээ өргөн байлаа. Өмнөх жилүүдийг бодвол илүү олон даага уралдсан. 172 даага, 41 шүдлэн   бүртгүүлсэн байсан. Уралдааны бай шагнал ч өмнөхөөсөө нэлээд өндөр байсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Эхний гуравт хурдалсан дааганы эздэд машин, мөнгөн шагнал,  дараагийн  арван байрандаа Хонда мотоцикл, мөнгөн шагнал өгсөн. Шүдлэнгийн уралдаан ч ялгаагүй боломжийн өндөр бай шагналтай. Ер нь харж байхад хүмүүсийн сэтгэл санаа өндөр л байх шиг байна шүү дээ.
-Цаг агаарын хувьд жаахан тиймхэн байсныг эс тооцвол?
-Тэнгэр хангайг бид захирч чадахгүй шүү дээ. Уралдаан товлосон өдөр цагтаа болохоос өөр аргагүй. Хаа холоос зориод ирсэн олон хүмүүс байхад.
-Автобусаар дагуулдаг нь боломжит хувилбар санагдлаа?
-Олон машин явдаг байсныг болиулж олон суудалтай автобусаар үйлчилсэн. Мөн хүн эмнэлгийн нэг, зохион байгуулагчдын нэг хоёр гээд цөөхөн машин явсан та бүхэн харсан байх.
-Унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарсан бэ?
-Бид анхнаасаа хүүхэд болгон тохойвч, өвдгөвч, малгай гээд хамгаалалтын хувцас хэрэгслэлтэй байх шаардлага тавьсан. Тэр журмынхаа дагуу уралдуулсан. Зохион байгуулалтын бэлтгэлийг эртнээс базаасан учраас морь будлиангүй, хүүхэд  эсэн мэнд сайхан наадлаа.
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
                                                                                                                  А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна