Шарваа хээрийн нэрэмжит уралдаан хойшлов

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 09 -нд

Баруун хязгаарын цуут хүлэг Шарваа хээрийн алдрыг дуурсгах ажил  Завхан аймагт өрнөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Аймгийнхаа наадамд зургаантаа түрүүлсэн энэ хурдан хүлгийн хөшөөг түүнийг хүүхэд ахуйдаа унаж хурдлуулж явсан Санаасүрэн барьж байгаа бөгөөд нээлтийн уралдаан энэ сарын сүүлээр болохоор зарлагдсан ч УИХ-ын ээлжит сонгуультай давхцан 6-р сарын 30-ныг хүртэл хойшилсон байна.  Уралдааны талаар мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэх болноо.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна