ХУРДАН ХҮЛЭГ НЬ ГУРВАН ЯНЗЫН САЙН ДУУТАЙ

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

1.Элээ шувуун янцгаатай. Дунд зэрэг эрчимтэй.
2. Болжморын жиргэлтэй.
3. Ган төмрийн дуугаралттай нь эрхэм болмой.
ХУРДАН ХҮЛЭГ НЬ:
1. Толгойн ясан, хатингар, махгүй.
2. Сэрвээ зоо нь далнаас гарсан мэт /босоо/
3.Ташаа сүүл нь уснаас гарсан мэт /шувтан/ Ийм гурван шинж нь
бүрдсэн адууг гурван цэвэр адуу гэнэ.
1. Жороогийн цэвэр
2. Ороогийн цэвэр
3. Хурдны цэвэр
БАС ХҮЛГИЙН ГУРВАН ЭРХЭМ ХЭСЭГ НЬ:
1. Шүд сайтын уруул ам нь их
2. Сормуус сайтын сагалганы үс бага
3. Дуу сайтын хөхөл бага
Бөгтгөр болоод дөрвөн хөл тэгш бол галын хий. Шударгуу болоод дөрвөн хөл тэгш болвоос хийн хийтэй хэмээн үзнэ.
Морины толгой болон гадаад байдлаар нь 19 сайн шинж, бас гурван овоо, гурван оноо, гурван жигүүр, гурван агуу зэргийг тодорхойлсон байна.
1. Хамар нь начин хошуу мэт, гурван шинж төгсвөл бус газар бүү үз. Сайн болмой.
2. Сэрвээ өндөр, урд хоёр хөл, гэдэс, хойд хоёр хөл суунга, борви доогуур хотгор, дэл сүүл ширүүн, сагаг өчүүхэн бол сайн буй.
3. Нарийн хоншоор, дэл сүүл шингэн, чих урт, сэрвээ өндөр нь сайн
4. Хөхөл өчүүхэн, нүд нь зовхи урт, хүзүү урт, өргөн шүд, шар сүүл өтгөн энэ морийг холын хараат гэнэ.
5. Мэлхий хэвтэй дөрвөн хөл агуу, соёо тулсан шүдэнд шүд гарсан мэт бол сайн
6. Ямаан тэргүүнтэй, дэл сүүл шингэн, сэрвээ ташаа хоёр хөл, сэрвээ өндөр дөрвөн хөлийн ая урагш, нүд нь чонын адил, их хэв нь бага бол сайн болмой.
7. Аман хүзүү их, сэрвээ суулга их урт бөгөөд дөрвөн хөл цуг гишгэгдэл гадаад сайн шинж
Өчүүхэн биетэй, өвдөг салтаа том их, сэрвээ өндөр, толгой цогигор, сэргэсэн шөрмөс хийтэй, сүүл нь айсан нохойн сүүлийн адил бас сайн.

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.