МОНГОЛ УГСААТНЫ УЛАМЖЛАЛТ СОЁЛ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ...

2012 оны 5-р сарын 01 -нд

Хурдан морины уралдаан нь Монгол эр хүний олон зуун жилийн туршид эрхэмлэж ирсэн нандин хөдөлмөр, Монголын нийгмийн зайлшгүй нэгэн үзэгдлийн хувьд нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шат, гадаад дотоодын нөхцөл байдал, тухайн цаг үе, төр засгийн бодлого зэргээс шалтгаалан хөгжлийн янз бүрийн шатанд хүрч, мандан буурч явсан нь өнөөдөр хэн бүхэнд илэрхий байна. Тухайлбал өнгөрсөн 20-р зууны үед морин уралдаан үндэсний спортын нөгөө хоёр төрөл бөхийн барилдаан, сурын харваагаасаа хөгжлийн түвшний хувьд хол хоцорсон байсан. Нөгөө хоёр төрөл нь олон зуун жилээр уламжилж ирсэн цол хэргэмтэй, аль аль нь үндэсний хэмжээний буюу улс орны бүх шилдэгүүд цугларан оролцдог өөр өөрийн төрлийн уламжлалт уралдаан тэмцээнтэй, үүний зэрэгцээ улсын аварга жил бүр шалгаруулдаг, төрөл төрлийнхөө хүрээнд сургалтын ямар нэг хэлбэр бичил тогтолцоотой байсан бол хурдан морины уралдаан нь бараг бүхэл зууны туршид зөвхөн өөрийн урсгалаараа явж иржээ. Ер нь өнгөрсөн зуунд хурдан морины уралдааны хувьд уяачдын ангийн ялгарал гарч дагнасныг эс тооцвол онцын өөрчлөлт ялангуяа нэг их дэвшил гараагүй юм.
Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой.
Монгол уяачийн эрдэм ухааныг дэлгэрүүлэх, монголчуудын хурдан морины уяаны дэг сургуулийн мөн чанарыг бүрэн гүйцэд, шинжлэх ухааны түвшинд нээн илрүүлж залуу хойч үеийнхэнд эзэмшүүлэх ажлыг далайцтай цар хүрээнд зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр өөрийнхөө галын морийг сайн давхиулах, айраг, түрүү ахиухан авах нь тэр уяач, тэр галын зорилт. Тэгвэл Монгол уяачийн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх нь бодлогын чанартай байх ёстой. Ний нуугүй хэлэхэд энэ чиглэлд өнөөг хүртэл анхаарал хандуулж байсангүй. Зүй нь Монголын хурдан морины соёлын талаарх янз бүрийн түвшний хөтөлбөртэй хичээлийг ХААИС-ийн зоо, мал эмнэлэг, шинээр нээгдсэн малчны ангийн программд суулгаж өгөх, тэрчлэн дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн программын “Эрийн гурван наадам” хэсэгт мөн багтаах хэрэгтэй байна. Ийнхүү нийгмийг өргөн цар хүрээг хамарсан бодлого үйл ажиллагаа явуулж байж л бид Монголын хурдан морины соёлыг бүрэн бүтнээр авч үлдэж чадна.
Мориныхны анхаарах ёстой өөр нэг асуудал бол Монгол адууны удмын санг найдвартай хадгалахад чиглэсэн бодлогыг одооноос нарийн дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлэх тухай асуудал. Монгол адуу дотроо шилэн сонголт сайн хийж өөр зуур нь үржлийн ажил зохион байгуулж, хурдны удам, угшил үүсгэж ирсэн түүхэн туршлагаас суралцаж тэр уламжлалыг үргэлжлүүлэх санаачлага хөдөлгөөн нэлээд өрнөж байгаа нь туйлын сайн хэрэг. Хурдан хурц нь нэгэнт тодорсон Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв зэрэг аймгаас эх орны бусад бүс нутаг руу ялангуяа баруун аймгууд руу хурдан морь худалдан аваачих их аян үргэлжилж байгаа нь тун сайшаалтай. Гэхдээ тодорхой бүс нутагт, тодорхой хугацаанд, тодорхой бодлогоор бүрдүүлсэн угшлийн адууг орчин үед ямар нэг бодлогогүйгээр худал?ан борлуулснаас сөрөг үр дүн гарах вий гэдгийг өнөөдөр ухаарсан хүн цөөвтөр байна уу даа гэж ажиглагддагийг нуугаад яахав. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед морины удам угшил цус сэлбэхэд ч гэсэн ул суурьтай хандах хэрэгтэй.
Эцэс төгсгөлгүй хольж сольсоор байтал нөгөөх сайхан угшлууд сульдан доройтож мөхөх арилахын ирмэгт тулах юм биш биз гэдгийг эзэн хүн өөрөө төдийгүй, тухайн аймаг, сумдын салбар холбоод ч, ММСУХ ч хаа хаанаа бодолцох хэрэгтэй болж байна.
Уламжлал ёс заншлаа хадгалж, түгээн дэлгэрүүлж, уяачийн эрдэм ухаанаа хойч үедээ үлдээхээс гадна өөр нэг анхаарах ёстой зүйл бол Монголын хурдан морины уралдааныг олон улсын түвшинд хүргэх тухай асуудал. Зарим нэг хувь хүмүүс, чадварлаг уяачид АНУ зэрэг оронд очиж морь уяж уралдуулан, монгол уяачийн эрдэм чадлыг мэдрүүлж байгаа зэрэг нь нөхцөл цаг үе нь бүрдсэнийг илтгэнэ. Монгол адууны хурдыг жинхэнэ ёсоор нь сорихын тулд монгол адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, олон улсын уралдаанд оролцож амжилт үзүүлэх чадвартай, “Шинэ Монгол” үүлдрийн хурдан адуу буй болох шаардлага, бололцоо хоёр хаяа хаяагаа дэрлээд байна. Сүүлийн үед манай залуу бизнесмэнүүд гадаадын цэвэр үүлдрийн адуу авчирч энэ ажлын эхний алхмуудыг хийгээд тэр нь бодитой үр дүнд хүрч байна. Үүнийг олон нийт янз янзаар хүлээн авч байгаа боловч, хөгжлийн зүй тогтол, чиг хандлага нь зөв тодорхой учир үүнээс буцах няцах эргэлзэх, тээнэгэлзэх явдал байхгүй юм. Монгол адууны удмын санг хадгалах нэрээр үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг хориглож болохгүй. “Шинэ Монгол” үүлдрийн хурдан адууг буй болгох нэрээр Монгол адууны генийг учир утгагүйгээр алдагдуулж болохгүй жин банг нь тохируулах учиртайг залуус анхаарах ёстой.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Өчигдөр, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
9 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
Сэтгэгдэл бичигдээгүй байна