Монгол төрийн тулгуур гурван багана


Бороо үе үехэн зөөлөн шивэрч, унаач хүүхдийн гийнгоолох дуу ойрмогхон сонсогдон, эрхий мэргэн харваачид, ид хав, уран мэхээ гайхуулах бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн байгаа нь Монгол төрийн наадам хаяанд ирснийг илтгэнэ.Эдүгээ Ардын хувьсгал ялсны 89, Их монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой тохиож байгаа бөгөөд хөх толботой хүн бүр эрийн гурван наадмаа хоног тоолон хүлээж, түрүүлэх бөх, айргийн морьдыг битүүхэндээ тааварлаж суугаа.Үхэр жилийн сүүлийг бар ширүүхэн тоссон ч сэтгэлдээ итгэлийн галтай монгол түмэн маань нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зуны ногоон торгон дээр наадах цаг айсуй. Хуучин нийгмийн сургалтын үр шимээр АХ-ын ойн жилүүдээр наадмынхаа насыг төсөөлж байсан монголын ард түмэн мянган дамнасан өвгөдийнхөө түүхээр наадмаа тодорхойлох болсон цаг саяхан. Чингисийн их цэрэг Хорезмыг эзлээд буцахдаа Хулангийн тал хэмээх тэр газар наадам хийлээ хэмээн түүхийн сурвалжуудад бий. “Хасарын хүү 330 алд газар онож дутлаа” хэмээн бичсэн байдаг.Энэ бол Монгол наадмын хөдлөшгүй баримт. Он цагийн шарласан хуудсыг харж байхад Монгол төрийн бодлогын гадна эрийн гурван наадам үлдэж байсан удаагүй. Монгол төрийн үүслийн тулгын гурван чулуу нь бөх, морь, сур. Монголд нэгдсэн төр улс бий болсон цагаас эрийн гурван наадам бий болсон гэж түүхчид үздэг. Хурдан морь, хүчит харцуул, эрхий мэргэн харваачдынхаа хүчээр тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэн Хүннүгийн их гүрэн, Чингисийн Их Монгол улс бий болсон түүхтэй. Гонгор гуайн “Халх товчоо”-нд “Их Монгол улсын нэгдсэн төр үүсэхдээ хамаг Монгол аймгийн хүчин бололцоонд тулгуурлан нэгдвээ” хэмээсэн байдаг. Хүчин бололцоо гэдэг нь тэр үеийнхээр дайтаж байлдаж, цэргийн хүчээр нэгтгэхийг хэлж буй биз. Тэр үеийн монгол цэргийн дүр төрх нь бөх, морь, сур гурав байж. Тэгэхээр монгол төр өөрийнхөө үүссэн ойн баяр наадмаа тэмдэглэхдээ морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг. Энэ бол Монгол төрт ёс тогтсоноос хойш хэдэн мянга, хэдэн зуун жил үргэлжилж байгаа уламжлал. Морь,бөх, сур гурав бүгдээрээ нэг дор байж чадвал Монгол наадам болно. Харин морь нь тусдаа уралдвал уралдаан, бөх тусдаа барилдвал барилдаан, харваачид дангаараа харвахад сурын харваа л гэдэг. Монгол төр, монгол наадам хоёр салшгүй холбоотойг баталсан олон баримт бий.Тухайлбал Манжийн эрхшээлд байх үед Монгол төрийн бодлого алдагдаж, зүүн урдаас монголыг хамардаг байсан. Тэр үед Манжид хамгийн түрүүнд дагаар орсон Сэцэн хан аймаг мориор ч тэр, бөхөөр ч тэр Монголдоо давамгай байж. Үүнийг түүхийн олон баримтнаас харж болно. Хэдэн зуун жил ингэж явснаа 20-р зууны эхний хэдэн арван жилд Төв халхын Түшээт хан аймагт Намхай, Лувсанжимбаа, Луу гүний Вандан, Их Шаравжамц нарын Төв халхын хэдэн том аварга гарч ирсэн . Тэр үед Монголын төрийн тусгаар тогтнол эргэж сэргэсэн байдаг. Сүүлдээ аль нутгийн бөх, морь, сур наадамд сайн байна тэндээс төр засгийн удирдагчид төрдөг нэг тиймэрхүү жишиг ажиглагдаад байдаг. Жишээ нь: Ю.Цэдэнбал, Ж.Самбуу гуай хоёрыг төр барьж байх үед Х.Баямөнх, Ж. Мөнхбат хоёр л торгон ногоон дэвжээг эзэгнэдэг байлаа. Ж.Самбуу гуай Төв аймгийнх, Ж.Мөнхбат Төв аймгийнх. Ю.Цэдэнбал гуай Увсынх, Х.Баянмөнх аварга Увсынх. Харин П.Очирбат, Н.Багабанди нар угсраад нэлээд хэдэн жил төрийн тэргүүнээр ажиллах тэр он жилүүдэд сурын харваанд нь Завханы Сартуул гаралтай Даваахүү мэргэн улсын наадмын сурын харваанд олон удаа түрүүлсэн байдаг юм. Нэг хэсэг Б.Бат-Эрдэнэ аварга их олон жил дараалан түрүүлэх үед Хэнтий нутгаас Монгол улсын Ерөнхий сайд төрсөн байдаг. /Д.Бямбасүрэн/ Г.Өсөхбаяр аваргыг ид сайн барилдаж байх үед М.Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон дэвшиж байлаа. Хөвсгөлийн Мөнхбаатар нэг зун түрүүлээд арслан болоход өвөл нь С.Баяр Ерөнхий сайд болж байх жишээтэй. Л.Лүндээжанцан Их хурлын дарга байхад До.Ганхуяг нэг түрүүлж арслан цолтой болчихсон. Одоо Их хурлын дарга Ховдын хүн, Ерөнхийлөгч Ховдын хүн. Өнгөрсөн нийт наадмын зургаан насны морьдын хоёрт нь Ховдын харъяатай уяачдын морь түрүүлсэн. “Бэлон” компанийн захирал Р.Баатархүүгийн “Дэлгэр” хээр их насанд, дааганд Э.Тамирын “Ардчилал” хүрэн тус тус түрүүлсэн билээ. Монгол төр, эрийн гурван наадмын ер бусын энэ уялдаа холбоог санамсаргүй давхцал хэмээн ташаарч боломгүй мэт.
Ахиад нэг жишээ аваад үзье л дээ. 1930-аад оноос эхлээд Монголын нийгэм тогтворгүй болж, феодалын хөрөнгө хурааж, хамтрал коммун, халх голын дайн, их хэлмэгдүүлэлт гээд төр засаг хөл толгой нь олдохгүй бужигнасан. Яг энэ он жилүүдэд 13 жил дараалан улсын наадамд арван гурван өөр бөх түрүүлсэн байдаг юм. Шинжлэх ухааны үүднээс баталж, нотолж чадахгүй ч Монгол төр, монгол наадамтайгаа салшгүй холбоотой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Дэлхий дэлгэнэсэн зуны сардаа
Дэнж хотойтол наадах Монгол түмэн мину….
А.Баярмагнай
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
22 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
140.98.216.107
Сонирхолтой мэдээ байна
Reply