М.Мөнхмагнай: Монгол уяач

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

Уураг сунгаж зоог нь илээд
Уяа тойрон омогшиж алхана
Хууч хөөрөн айраг залгихад
Хүслийн далайд морьд янцгаана
Хөхөл боож, сүүл шуусан
Хусуур зүүж, хөөрөг зөрүүлсэн
Сүүн цацалтай Монгол эрсийн
Сүлд  хийморь цалгиж байдаг
Сүслэн мөргөдөг төрийн наадамдаа
Сүргийн манлай азаргаа мордуулаад
Сан тавьж, сэтгэлээ ариусгаад
Самсай шархируулж, морьдоо хүлээнэ 
Хөхөл боож, сүүл шуусан
Хусуур зүүж, хөөрөг зөрүүлсэн
Сүүн цацалтай Монгол  эрсийн
Сүлд  хийморь  цалгиж байдаг
Угшил сайтай хүлэг морьд нь
Уралдах  наадамдаа сүр  нэмнэ
Алтан тууртныхаа  буяныг даасан
Аавын хүүгийн алдар цуурайтана
 Хөхөл боож, сүүл шуусан
Хусуур зүүж, хөөрөг зөрүүлсэн
Сүүн цацалтай Монгол эрсийн
Сүлд  хийморь  цалгиж байдаг

 Хотгойд овогт Мандаагийн Мөнхмагнай                  
                                                            Орхон аймаг. 2011,02,01

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 93.179.225.155

    Юань гүрэн байгуулагдаад Их Монгол Улс задарчихсан л даа яалт ч байхгүй. Хубилай гэж нэг балай бацкааны хийж байгаа ажил...

    Reply