Шарваа хээрийн нэрэмжит уралдаантай

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

Баруун хязгаарт нэрээ дуурсгасан цуут хүлэг Шарваа хээрийн алдрыг дуурсгах ажил  Завхан аймагт өрнөж байна. Аймгийнхаа наадамд зургаантаа түрүүлсэн энэ хурдан хүлгийн хөшөөг түүнийг хүүхэд ахуйдаа унаж хурдлуулж явсан Санаасүрэн барьж байгаа бөгөөд нээлт нь ирэх сарын сүүлээр болох аж. Энэ үйл явдалтай давхцуулан Завхан аймгийн Алдархаан  сумын  “Донойн хурд” морин спорт уяачдын холбоо их нас, соёолон, дааганы уралдааныг зохион байгуулахаар зэхэж байна. Цагдаагийн хошууч, аймгийн Алдарт уяач  Б.Батдэлгэр тэргүүнтэй “Донойн хурд” холбоо байгууллагдаад удаагүй ч ийнхүү томоохон хэмжээний наадам хийхээр болжээ. Бид энэхүү уралдааны талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна