Гурванбулагаар овоглосон гурван адууны Алдарт

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

Булган нутгийн Алдартуудын тоог нэгээр нэмж 2010 онд Гурванбулаг сумын уугуул Дамбын Хишигжаргал МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн билээ.  1990-ээд оны сүүлээс хурдан моринд шимтэх болсон тэрээр өнгөрсөн хугацаанд улс бүсийн наадмаас нэг түрүү, найман айраг хүртэж Булган нутгийн нэрийг дуурсгаж байсан юм.
Дөрвөн их түүхт ой давхцсан өнгөрсөн жилийн баяр наадамд Булган нутгийн хүүгийн шарга даага урамтай сайхан хурдалж, аман хүзүүнд давхисан билээ.  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу шарга даага улсын наадмаас хэдхэн хоногийн дараа Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд магнайдаа тоосгүй түрүүлж Булганчуудын самсааг шархируулж байлаа. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна