Орчин үеийн адууны гарал үүсэл

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 25 -нд

Англи морьд  нь биеийн галбирын хувьд янз бүр. Түүнчлэн 2 метр хүртэл өндөртэй байхад эсрэгээрээ 0,56 метр байх нь   ч бий.  Үүний тод жишээ бол Patagonian Fallabella байна. Дэлхий дээрх хамгийн жижиг морь болох Patagonian Fallabella нь германы Шефхерд нохойтой өндрөөрөө чацуу. Тиймдээ ч олон жилийн туршид энэ адууны биеийн галбир хэрхэн өөрчлөгдөж ирснийг судлан, хэд хэдэн тайлбарыг гаргасан байдаг юм. Гадаад төрх, шүдлэлтээс нь шалтгаалан эдгээр тайлбар  одоо ч баяжсаар л байна. Үүнд: эрт үед хүн төрөлхтөн хоёр төрлийн давжаа биетэй адуу, бас хоёр үүлдрийн энгийн адуунуудыг гаршуулан тэжээх болсноор орчин үеийн морьд бий болжээ гэж тайлбарладаг. Ийнхүү биеийн галбирын хоорондын ялгаа нь орчин үеийн үүлдрүүдийн ялгааг илүүтэй тодруулж байгаа юм. Үүнийг “олон эх үүсвэртэй” гэж нэрлэдэг. Харин хоёр дахь тайлбар нь “нэг эх үүсвэртэй” адуунууд орно. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг гаршуулсан үүлдрээ   хадгалсаар байгаа гэж үздэг. Хүн төрөлхтөн сонгомол  гэж үзсэн үүлдрээ  гаршуулж сургасны  дараагаар хэд хэдэн төрөлд салаалсан гэж ойлгодог. Эцэст нь генетикийн шинжлэх ухаанд удмын модыг бүтээдэг диоксирибонуклейний хүчил (ДРХ), митахондриал ДРХ-ыг сайн уу, муу юу гэдгийг  үнэлж ангилах болсон.
Цэвэр цусны адуу, уралдаанууд
Цэвэр цусны адуу гэдэг ойлголт XIX зуун туршид Европод их чухал байлаа. Тиймээс ч цэвэр цусны адууны үүлдэр угшлыг хадгалан, хөгжүүлэх гэж ихэд хичээл зүтгэл гаргасаар ирсэн юм. Арабчууд гэхэд чансаа өндөр уралдаанд амжилт гаргасан азаргыг эрлийзжүүлж үржүүлэх тал дээр их дээгүүрт ордог. Тэд “Азил” үүлдрийн адуугаа цэврээр хадгалсаар өдий хүрлээ. Дундад зууны сүүл үед өмнөд Испанийн Carthusian лам нар Европ даяар шагнагдсан морьдоо унахыг хориглож байсан бөгөөд тэдгээр морьдын удам, уг гарал  нь өнөөдрийг хүртэл хадгалагдаж  үлдсэн байна.
 Орчин үеийн морь үржүүлгийг харуулсан зураглал нь их ярвигтай, үүлдрүүд нь олон хэсэгт салаалсан, зарим нэг үүлдрүүдийн  нэрсийн  жагсаалт үгүй болж хаагдсан байдаг юм. Жишээ нь, Thoroughbred, Arabian, эсвэл  Quarter Horse нэг үүлдрийн  хоёр бүртгэгдсэн эцэгтэй, эхтэй байх ёстой. Бүртгэлд мэдүүлэх өөр бусад шалгуур байхгүй. За бас Appaloosa нь доод тал нь нэг Appaloosa эхтэй юм уу, эцэгтэй байх ёстой. Харин Quarter Horse, Thoroughbred, эсвэл Arabian-ий  аль нэг нь эх юм уу эцэгтэй байж болно. Харин бүртгэлийг бүрэн хийхийн тулд баталгаа болох аль алиныхаас нь таних зүс байх ёстой. Ихэнх  дулаан цуст, спортын зориулалттай үүлдрүүдийг  гаргахад бүртгэл болоод үржүүлгийг зөвшөөрөхөөс өмнө тухайн амьтны давуу чанарын талаарх тус тусын харьцуулалтыг сайн тодруулж өгдөг.
Үүлдрийн бүртгэл нь үржүүлгийн технологийг хүлээн зөвшөөрөх, эсвэл татгалзах эсэхээс хамаарч ялгаатай байдаг. Тухайлбал Thoroughbred-ийн бүртгэлүүдэд  бүртгэгдсэн байгаа ямар нэг Thoroughbred нь байгалийн жамаар төрсөн унага мөн үү гэдгийг заавал тодруулна.  Хиймэл хээлтүүлгийн аргаар төрсөн, гэхдээ эцэг эх хоёулаа Thoroughbred байхад түүнээс  гарсан унага Thoroughbred-ийн нэрсийн жагсаалтаас хасагддаг. Гэтэл зарим үүлдрийн бүртгэлд зохиомол хээлтүүлэг, үр хөврөлийг шилжүүлсэн ч  аль алийг нь бүртгэдэг.
Халуун, бүлээн, хүйтэн цуст
Arabian үүлдрийн адууг эрч хүчтэй, галтай цогтой “халуун цустнууд” хэмээдэг. Thoroughbred ч халуун цустын бүлэгт хамаардаг. Харин удаан хөдөлгөөнтэй, ачаа хөсөгт ашигладаг морьдыг “хүйтэн цустны” ангилалд хамруулан үзнэ. Эд бол их тайван адуунууд байда. Тэгвэл “дулаан цустны” бүлэгт Европ үүлдрүүдийн морьд багтдаг. Тухайлбал Hanoverian  байна. 1950 оноос хойш спортын хүнд  гүйцэтгэлүүдийг  гаргууд хийж ирсэн үүлдэр байгаа. Жинхэнэ халуун цустнууд нь аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвар сайтай, тэсвэртэйгээрээ ялгардаг. Эдгэ?р морьдтой хэдийчинээ ойр байна түүний тэсвэр тэвчээрийг бишрэх болно.

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.