Юм юмны захтай заан

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 24 -нд

Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэгчлэн монгол бөхийн торгон ногоон дэвжээг чимсэн хүчтнүүдийн нэг МУ-ын Заан Ч.Батзориг амьдрахын тулд ачаа буулгахаас эхлээд элдвийг хийж явсан хэмээдэг. Хиаман цех, хүнсний дэлгүүр хүртэл ажиллуулж явсан тэрээр өдгөө 50 гаруй ажилтантай бетон зуурмагийн үйлдвэр, 100 гаруй сүүний чиглэлийн, 800 гаруй махны чиглэлийн үхэртэй “Шим заан” нэртэй фермертэй. Эрүүл, аюулгүй хүнсээр хэрэглэгчдээ хангаж буй өөрийнхөө бизнест туйлын сэтгэл хангалуун байдаг заан маань сайн бөх, шаггүй бизнесменээс гадна яггүй уяач. Зааны нэртэй хурдан хүлгэд  сүүлийн үед сайн давхин айраг түрүү амсуулж, улам бүр урамшуулж байгаа дуулдсан. Ийнхүү эрийн гурваар наадмаар тэгш нааддаг хээгүй гүдэсхэн заан маань ажил хийвэл ам тосдоно гэсэн буурлын  сургаалийг жинхэнэ утгаар нь мэдэрч явна.
Г.Оюун-Эрдэнэ

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна