Хангалын голын хурдыг халхад гайхуулсан Буриад баавай
А.Тэлмэн
МУ-ын Алдарт уяач Н.Дашбалжир Хангалын голын хамгийн олон, шилдэг хурдан хүлгэдийн эзэн гэдгээрээ ялгардаг. Тэшиг сумын уугуул түүнийг нутгийн зон олон нь “Буриад баавай” хэмээн авгайлах нь бий.
Хангалын голын хурдан хүлгэдийн хатыг халхын наадмын торгон ногоон дэвжээнээ гайхуулж явсан энэ эрхэм Булган нутгийн бахархалт уяачид зүй ёсоор нэрлэгдэнэ.
1994 онд Н.Дашбалжир Алдартын хурдан хээр үрээг Ш.Отгонбилэг агсан тухайн үедээ бас ч үгүй хөөрхөн үнэ /800,000 төгрөг/ өгч байж аван төрийн наадамд 20-иор давхиулж байсан билээ. Хашир уяачид тэрхүү наадмын тухай: “Уяач нь алдаа гаргаагүй байсан бол урдуур давхих байсан” хэмээн хэлэлцдэг. Энэ нь ч бас учиртай. Хээр үрээний уяаг тааруулж байсан Цэнгэл уяа заслын сүүлийн 7 хоногт хээр соёолон тун бага ус ууж, уралдахын өмнө бүр амсах ч үгүй байгааг анзаарсан хэр нь хэлэлгүй өнгөрөөснөөс болж уралдааны дараа хээр үрээ хөрвөөн Ш.Отгонбилэг агсныг нэлээдгүй сандрааж. Тэр даруй Дорнойн Сундуй агсныг дуудан самсаа, хасыг нь хатгуулж гүенг нь огтлон сэргээж байсан нь гэдэг. Ийнхүү Алдартын унаган хүлэг төрийн наадмын торгон ногоон дэвжээнээ тоосоо өргөсөн нь энэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1996 онд Буриад баавай хоёр халзан морьтойгоо төрийн наадмыг зорин ирлээ. Хүй долоон худагт болсон 19 км-ийн их давхилд зээрд халзан морь нь жишиггүй хол түрүүлж, үзүүр дээрээ 50 км/цагийн хурдыг үзүүлэн хөндий даяар шуугиулах нь тэр. Учир мэдэх уяачид Булганаас ирсэн халзан морь ч баараггүй орох нь хэмээн өөр зуураа хуучилж байлаа.
Төрийнхөө баяр наадамд тоосоо өргөхөөр ирсэн газар газрын хурдан хүлгэд гарааны зурхай руу хөдлөв. Удалгүй Дашбалбарын зээрд халзан Тод манлай уяач Батхүүгийн хул морийг Буянт-Ухаад гүйцэн түрүүлж, хойноос нэхэн хөөсөн хүрэн халзан морь нь аман хүзүүдэх нь тэр. Ийнхүү Булган хангайн уяач тэр наадмын түрүү, аман хүзүүг хүртэв. Харамсалтай нь морьд дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар тооцолгүй хаа холоос зорин очсон Алдарт уяачийн бүтэн жилийг хөдөлмөр салхинд хийсгэж урмыг нь хугалж орхисон хэмээдэг. Тэр цагаас Хангалын голын хурдан хүлгэд төрийн наадамд уралдаагүй юм. Гэсэн хэдий ч Буриад баавай төрлөх нутагтаа бахтай сайхан наадсаар байсан аж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна