АРГАМАГ ХУРДАН ХҮЛГҮҮДИЙН АЯЛГУУТ МАГТААЛ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 19 -нд

ЗЭЭ ЭРТНИЙ  ТҮҮХТ ХҮННҮ  ГҮРНЭЭС УЛБААТАЙ                                                 
ЭЗЭН БОГД ЧИНГЭС ХААНААС ЗАЯАТАЙ
ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ДЭЭД ЧИМЭГ
ЭРДЭНИЙН ШИНЖТЭЙ АРМАГ ХУРДАН ХҮЛГҮҮДИЙГ  МАГТЪЯ
ЭР ХОЁР ЗАГАЛЫН УДАМТАЙ
ЭНГҮЙ ХУРДАН ТОГОРУУ ХАЛТАРЫН УГШИЛТАЙ
АСАРЫН ӨМНӨ АЛДАР ЦОЛОО ДУУДУУЛСАН
АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГА ХҮЛЭГ МИНЬ УУ ЗЭЭ
АЛТАЙ ХАНЫ АЛТАН ТУУРТ ХҮЛГҮҮД НЬ
АРВАЙ ХЭЭР, ХУЛГАР ХАЛТАРЫН УДАМТАЙ
АСГАТ СААРАЛ, ЗАНДАН ХҮРЭН ,ЖИГҮҮР ХУЛ
АР ХАЛХЫН АГУУ ХУРДАН БУЯН ЮМ ДАА
ЗЭЭ ЗАСАГТ ХААНЫ ЖАВХАА ТӨГС ХҮЛГҮҮД НЬ
ЗЭЭРЭН ХОНГОР, ШАРВАА ХЭЭРИЙН УГШИЛТАЙ
ЗООСТ БОР ,СОЁМБО ХҮРЭН, МАГНАЙ ХАЛТАР
ЗОЛТОЙ МОНГОЛЫН ЦОГТОЙ ХУРДАН ХҮЛГҮҮД  НЬ БИЛЭЭ.
ТӨВ ХАЛХЫН ТӨГС ХУРДАН ХҮЛГҮҮД НЬ
ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮ АЙРАГ АЛДААГҮЙ
ГАЛЫН ХҮРЭН, ЦОЛМОН ХАЛТАР ,АВАРГА ХЭЭР
ГАЗРААР НИССЭН ТЭНГЭРИЙН ДЭЛТЭЙ ШУВУУД ЮМ ДАА
ХЭНТИЙ ХААНЫ УНАГАН ТӨРМӨЛ ХУРДУУД НЬ
ХЭРЛЭН МӨРНИЙ АРИУН УСААР УНДААЛСАН
ТОЛИН ХУЛ ,ГОЁ ХАЛИУН, ЖИНСТ ХОНГОР
ТОД МОНГОЛЫН СОД ХУРДАН БУЯНУУД НЬ ЮМ ДАА
ЗЭЭ ЦЭЦЭН ХААНЫ ЦЭВЭРХЭН ТӨРСӨН УНАГАД НЬ
ЦЭЛГЭР ТАЛДАА БОСОО ТӨРСӨН ХИЙМОРЬТОЙ
НИЙГМИЙН ХОНГОР, БУГАН ХЭЭР, АВАРГА ЗЭЭРД
НАРЛАГ МОНГОЛЫН НААДМЫН ТҮРҮҮ МАГНАЙ БИЛЭЭ
ГОВЬ ШАНХЫН ГОЦ ХУРДАН ХҮЛГҮҮД НЬ
ГАЗРЫН ХОЛ УСНЫ УРТАД ШАНТРААГҮЙ
ХУЛАН ХЭЭР ,ДАНШИГ СААРАЛ, ДЭРЭНГИЙН ХАР
ХУВЬТАЙ МОНГОЛЫН ХУРЦ ТҮРГЭН АРМАГУУД НЬ ЮМ ДАА
АЛТАН ТУУРАЙТ АРМАГ ХУРДАН ХҮЛГҮҮД  НЬ
АСАРЫН ӨМНӨ ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛНЭ
АЛДАР СУУТАЙ ААВЫН ОЛОН ХӨВГҮҮДИЙН
АЗ ХИЙМОР НЬ ЭГНЭГТ ДЭЭШЭЭ ЯВАХ БОЛТУГАЙ

морь цоллооч Д.Атарбаян

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна