Д.Түвдэн манлайн нэрэмжит уралдаан маргааш болно

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 12 -нд

Монгол төрийн их баяр наадмаасТаван түрүү, зургаан айргийг авч байсан Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУМУ Д.Түвдэн агсаны нэрэмжит их нас, хязаалангийн уралдааныг "Морин эрдэнэ" гал, Улаанбаатар төмөр замын МСУХ-той хамтран ирэх 5-р сарын5-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Төрийн наадмын гураван түрүүг нэг жил хүртэж байсан уяач Түвдэн манлайгаас өөр хараахан төрөөгүй байгаа билээ. Улсын наадмын хоёр түрүү дөрвөн айргийг авчирч байсан хурдан буянгууд болох алаг морь хар азарга хоёртой түүний нэр мөнхөд холбоотой байдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа бизээ. Мөн Д.Түвдэн манлайд зориулж  Д.Данзангийн үг  С.Батмөнхийн ая, СТА дуучин Батболдын дуулсан "Манлай уяачийн сэтгэлийн дуулал" хэмээх дууг  хийлгэжээ.

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 95950589,  99118405,  99112650 дугаарын утаснаас лавлана уу.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна