Эрдэнэт хурдан хүлгийг танин шинжихүй

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 11 -нд

Энэ удаагийн дугаараараа уяаны эрдэмд суралцаж буй, уяан дээрээ хурдан хүлгээ сойн байгаа моринд дуртай, түмэн олондоо харгай , зүс цэмцгэр, яргай, ууц, бор тураг, хувь таяг, хатан хараа, уран хаж, тэмээн тэлмэн, үнэгэн зоо, зүр хүлэг, хээ үгүй сайхан морь гэх эдгээр 13 морины тус бүрийн шинжийг хүргэж байна. 
1. Харгай хүлгийн шинж нь : хөхөл, дэл тачир, үс халцгай, дөрвөн хөл шударга, сүүлний уг бүдүүн, нүд бүлтгэр, чихээ хайчилж явдаг аж
2. Зүс цэмцгэр хүлгийн шинж: дэл хоёр тийш мөн шингэн, магнай тэнэгэр, хөхөл өчүүхэн, ам нь зөөлөн, хөтлөхөд урд хожид явах, уявал нөгөө морин дээр толгойгоо тавьж амраах, хэзээд хазаар даран хурдлах, ханшаар хотгор байх зэрэг аж
3. Яргай хүлгийн шинж: махгүй, жижиг толгойтой, нарийн сэртэн чихтэй, хүзүү нь урт, хажуу хавирга матаастай, сүүл тэгш байдаг аж
4. Ууц гэгч хүлгийн шинж: нүд улаан, чих дэлдгэр, борви нь ботгоны борви шиг, сайвар явдалтай
5. Бор тургийн шинж: шүд нь иртэй, цагаан өнгөтэй, чих нь бяцхан үнэгний чих мэт,
6. Хувь таяг гэгч хүлгийн шинж: зэгзгэр биетэй, ханхар ташаатай, дээд бие агуу, доод бие хомс. Омрууны үс сэрэвгэр, хүзүү гүрдгэр, шөрмөс бүдүүн аж
7. Хатан хараа хүлгийн  шинж: ам хамар их, дэл сүүл шингэн, бүхий биедээ эргүүлэгтэй, нарийн сэртэн чихтэй, үүрсэх дуу нь харжигнаантай, шүд нь хонины шүд мэт
8. Уран хаж хүлгийн шинж: чихний үзүүр нь явахад нь хомбогонох, нарийн урт толгойтой, дөрвөн туурай хөмрүү, сүүл шингэн, санаа нь өчүүхэн
9. Уран ширээ хүлгийн шинж: шүд ахар бөгөөд өнгө нь зохистой, даагандаа сулхан, шүдлэн насандаа гишгэл сайтай
10. Тэмээн тэлмэн хүлгийн шинж: хойноос нь харвал хоёр хүн барилдсан мэт, өмнөөс нь харахад гуйвсан хүн мэт, уралдахын цагт эрмэг хүчтэй, хурдтай байдаг байна.
11. Үнэгэн зоо хүлгийн шинж: толгой бяцхан, шувуун хошуутай, хүзүү нь урт, үүрсэх дуу чанга. Бие нарийн, хавирга матаастай, үнэгэн чихтэй, нүд бүлтгэр, олон морьтой хамт үл явах, ганцаараа явдаг. Дөрвөн хөл бөх, үргэлж шогшиж явах, ойр ойрхон гишгэгдэлтэй, хүзүүгээрээ нахис нахис хийх, толгойгоороо тоглож явах. Сагаг өчүүхэн, дунд хоёр шүд нь богино.
12. Зүр хүлгийн шинж: унаган цагт нь барьвал гурав хоног хэвтэхгүй байх, жижиг толгойтой, шүвуун хошуутай, хөхөл, дэл, сүүл шингэн сайн хүлэг бүлгээ
13. Хээгүй сайхан морь: хавтгай өргөн биетэй, хоёр хацрын мах нь ялгаатай, гэдэс их, хавирга матаастай, адаг сүвээний хавирга урт аж. Ийм морийг анхаарч, арчилгаа их хийх хэрэгтэй.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна