Ахмад дайчин Дэмбэрэлийн нэрэмжит уралдаан болно

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 09 -нд

Урин дулаан цагийн угтсан уралдаан, наадмууд үргэлжилсээр байна. Энэ удаагийн уралдаан нь Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, цэргийн байлдааны хүндэт медалмар хоёр удаа, Халх голын байлдааны хүндэт медаль, 1945 оны чөлөөлөх дайны медаль, Ардын хувьсгалын ойн медаль, Ардын цэргийн ойн медаль 18, Зөвлөлтийн японыг ялсны медаль, Германыг ялсны 60 жилийн ойн хүндэт медалийг тус тус хүртэж явсан энэ цагийн баатар болох ахмад дайчин өнөө 94 насыг зооглож буй Дэмбэрэл гуайн нэрэмжит морин уралдааныг түүний үр хүүхдүүдийн зүгээс  зохион байгуулж байгаа юм байна. Тус уралдаанд эрлийз болон цэвэр цусны адууг уралдуулахгүй бөгөөд монгол адуугаараа наадах юм байна. Шүдлэн, хязаалан хоёр нас уралдах бөгөөд уралдааны хураамж нь 20.000 төгрөг гэнэ. Уралдаан 4 сарын 14ны өдөр Багануур дүүрэгт 11 цагаас эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99060992 утаснаас лавлана уу.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна