А.Хосбаяр, А.Мөнхбат нар хамтарна

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 09 -нд

“Манай адуу”, “Үйзэн зээрд”, “Гүйгүүл морин”, “Жигүүр ажнай” зэрэг хурдан морины тухай дуунуудын эзэд бол дуучин А.Мөнхбат, А.Хосбаяр нар юм. Морины дуугаар дагнах болсон залуус тус тусдаа “Манай адуу”, “Гүйгүүл морин” цомгуудтай. Тэдний хит болсон эдгээр морины дууг шимтэн сонсдог сонсогчдоос нь хурдан мориор бэлэг барих нь олонтаа. Өдгөө аль аль нь чамлахааргүй адуу цуглуулж амжсан гэх бөгөөд түрүүчээсээ жижиг наадмуудад амжилт гараад эхэлжээ. Тэд энэ удаад хамтран морины дуу дуулахаар бэлтгэлдээ ороод амжжээ. Залуу уран бүтээлчид хамтарсан шинэ уран бүтээлээ амжилт дагуулсан хит байх болно гэдэг итгэлтэй байгаа ажээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна