Морин-Эрдэнэ” галын гишүүн Ш.Хүрэлчулуун: Тэнгэрлэг сайн эр хүний үүсгэн байгуулсан галд багтаж олон сайхан хийморьлог эрчүүдтэй нөхөрлөж байгаагаараа ямагт бахархаж явдаг.

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 08 -нд

Анх 2003 онд хотод шилжин ирж, тэр жилдээ өөрийн найз хүний эмч Д.Мэлсийг дагаж нэрт уяач Д.Түвдэн агсны хүү Т.Батцоож дүү дээрээ ганц ногоон  азаргаа хөтлөн очиж байсан. Тэр жилдээ улсын наадамд 300 гаруй хурдан азарганаас 55-д ирж урам өгснөөс хойш зав л гарвал хэдэн адууруугаа давхиж явдаг хүн болсон. Ахмад уяачид маань хурдны морь таних, уях эрдмийг заахын хажуугаар зан үйлийн ёс заншлыг залуу үеийхэндээ зориуд зааж сургамаар санагддаг. Хурдны морь уях үед халхад “Гийнгоо”  Дарьгангад “Марзай”-г хүүхдүүд уянгалуулдаг. “Марзай”-д уул овоогоо шүтэн биширч, төрийн сүлдэндээ залбирч морио хурдлуулж эндэл осолгүй байлгахыг даатгаж байдаг. Хурдан морь барианы зурхайд ирхэд цээж огшиж, самсаа нь шархирдаггүй Монгол хүн гэж үгүй биз ээ.  Тэнгэрлэг сайн эр хүний үүсгэн байгуулсан галд багтаж олон сайхан хийморьлог эрчүүдтэй нөхөрлөж байгаагаараа ямагт бахархаж явдаг.
Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна