Ах дүү хоёрын хүлэг ар араасаа хурдаллаа

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 08 -нд

Гачууртын МСУХ, “Талын хүлэгч” галтай хамтран зохион байгуулж явуулсан цэвэр монгол морьдын тав дахь удаагийн уралдаан Цагаан хөтөлд болж өндөрлөлөө. Тус уралдаанд 30 гаруй хязаалан морьд шандас сорьж, алтан жолоо өргүүлсэн хурд 2 сая төгрөгөөр байлуулсан юм. Унасан хүүхэд, уясан эзнээ баясгасан түрүү магнайгаар Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Зоригтбаатарын зээрд тодорсон бол, аман хүзүүнд Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Энхбатын цавьдар орж, төрсөн ах дүүсийн баярын магнай гийсэн сайхан уралдаан боллоо. Айргийн гурваар Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Шагдаржавын буурал, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мөнхбатын хонгор ирсэн бол айргийн таваар Төв аймгийн Баянцагаан сумын Баянбатын хонгор хурдаллаа. Та бүхэн түрүүлж уралдааны фотог сонирхон уу.

Ш.Бадамаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна