Атарсайханы халтар түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 08 -нд

Урин дулаан цаг хаяанд ирж уяачид, наадамчидын цог заль сэргэж, уралдаан наадам ар араасаа болж эхэллээ. Тэдгээрийн нэг нь тав дахь жилдээ уламжлал болгон явагдаж байгаа цэвэр монгол морьдын уралдаан юм. Тус уралдаан өнөөдөр буюу 2012 оны 4 сарын 8-ны өдөр Цагаан хөтөлд болсон юм. Монгол адуугаараа наадахыг уриалсан, цэвэр цусны монгол адууны гэдгээрээ онцлогтой энэхүү уралдааныг гачууртын МСУХ, “Талын хүлэгч” галтай хамтран зохион байгуулж явууллаа. Тус уралдаанд хоёр насны морь уралдсан. Алтан жолоо өргүүлсэн хурдыг 2 сая, аман хүзүүг сая төгрөгөөр, айргийн гурвыг 700, айргийн дөрвийг 500, айргийн тавд хурдалсан хүлгийг 400 мянгаар тус тус байллаа. Шүдлэн насанд БЗД-ийн Атарсайханы халтар алтан жолоо өргүүлж, наадамчин олноо баясгалаа. Ингээд та бүхэндээ энэхүү уралдааны зургийг хүргэж байна.
Шүдлэн 20 гуруй
1. БЗД-ийн уяач Атарсайханы халтар
2. УБ хотын Энхтайваны хонгор
3. Булган аймгийн Сайхан сумын уяач Нямжавын зээрд
4. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Отгонтуулын халтар
5. БЗД-ийн уяач Баасанпүрэвийн хүрэн
Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна