“Монгол жоки” клубын нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 07 -нд

“Монгол жоки” клубын нэрэмжит эрлийз болон цэвэр цусны  морьдын уралдаан өнөөдөр Цагаан хөтөлд боллоо. 500 долларын бооцоотой энэхүү уралдаанд хязаалан, шүдлэн насны морьд оролцсон бөгөөд түрүү хязааланг 2500 доллараар, түрүү шүдлэнг 1500 доллараар байлсан юм. Харин аман хүзүүний морьдыг тус бүр 1000, айргийн морьдыг 500 доллараар байллаа. Дашрамд сонирхуулахад “Хадгаламж банк” 3000, “Монгол жоки” клуб 1500 доллараар тус бүр ивээн тэтгэсэн аж. Ингээд түрүүлж айрагдсан морьдын цувааг, фото зургийн хамт хүргэж байна.
Хязаалан
1.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул  А.Ариунсайханы зээрд Энэ үрээ нь даагандаа улсын наадамд зургаалж, Говь-Алтай аймагт болсон бүсийн наадамд айргийн гуравт хурдалсан юм.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул  С.Ган-Очирын хүрэн
3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Б.Бүрэнжаргалын бор
4. “Монгол жоки” клубын гишүүн Б.Алтангэрэлийн зээрд
5. Булган аймгийн Могод сумын уугуул УИХ-ын гишүүн, МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн
Шүдлэн
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Батсүхийн хээр
2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул  А.Ариунсайханы бор
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Алтанхуягийн  хүрэн
4. Хэнтий аймгийн Дадал сумын Батжаргалын халтар
5. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул "Монгол Жоки" клубын гишүүн Сандагдоржийн шарга тус тус хурдаллаа.

Тод магнай сайттай хамт байсан уншигч танд баярлалаа.
А.Мягмарсүрэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна